Халимагаас хальж ирэн, “Би та нарын үсэрсэн цус, тасарсан махны хэлтэрхий шүү” хэмээн Монгол Улсаас орогнол хүссэн Бордухын Баатар хэмээх монгол гаралтай залууг манайхан хүлээж авсангүй. Эх орончдын өдрөөр түүнийг хар элгийн, харь орон руу хөөсөн гэх үү, үдсэн гэх үү, хүлээж аваагүй гэмээр юм уу, ямартай ч бушуухан гэгч нь явуулж орхилоо.
Паспортынх нь хугацаа дууссан юм чинь гохь нь, манайх хуультай орон юм чинь хөөж явуулах нь зөв гэж зарим нь цөсөө хөөргөжээ. Зарим нь учиргүй ихээр улстөржиж дайн, байлдаан, геополитик ярьж шуурчээ.
Мэдээж Монгол Улс хуультай. Бүр ардчилсан Үндсэн хуультай Азийн цээжин дэх анхны улс байх шүү. Харамсалтай нь, тэр хууль нь оюунт монгол хүнээ бус адгуус малыг төрийн хамгаалалтад авсан байдаг. Монгол хүнээ гэсэн хуультай сан бол Б.Баатарт үүдээ нээж өгөх байсан байж юуны магад. Хүн чухал биш учраас “паспорт гэх алга дарам цаас л чухал шүү хө” гээд хөөгөөд явуулсан юм даг уу даа. Тэр байтугай, давхар иргэншлийн асуудлыг шийдэхгүй “жалганы үзэл”-дээ баригдсаар Монголынхоо хамгийн шилдэг гэсэн боловсон хүчнүүдийг эх орноосоо хөөчихсөн. Монгол хүн ур чадвар, оюун ухаан, мэдлэг боловсролоороо дэлхийн том компанийн шалгуурт тэнцэж, тэнд ажиллах болоход бахархахын оронд “Чи муу явж л байхгүй юу, чи муу урвагч зайл” гэж л үздэг юм хойно тэр нь аргагүй ч юм уу. Гэтэл “Эрдэм сураад эх орондоо эргээд ирээрэй. Ирээд эх орноо хөгжүүлээрэй” гэж хэлээд давхар иргэншил өгч яагаад болохгүй гэж.
Хамгийн сүүлд л гэхэд Монголын үндэсний бөхийн анхны их аварга Ж.Мөнхбатын хүү, Арлын Япон орны сүмо бөхийн домог болсон Хакухо М.Даваажаргалыг “Манай хууль давхар иргэншлийг зөвшөөрдөггүй” гэдэг нэрээр мөн л хөөчихсөн гэхэд хилсдэхгүй. Уг нь Монгол Улс дэлхийгээр тархан суурьшсан монголчуудын өлгий нутаг гэдэг зангарагийг харуулсан бол. Чингисийн Монголын чин зүрх ямархан болохыг дэлхийд таниулсан бол... Зүрх зүрхээ таньж, сэтгэл сэтгэлээ нөхөж, итгэл итгэлээ хөглөдөг гэдгийг харуулсан бол... Үндсэн хуульдаа “Монгол угсаа гаралтан хэн ч ирээд оршин амьдрах нь нээлттэй” гэж хуульчилсан бол жинхэнэ ардчилсан Монгол байх сан. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “төвийг сахих үзэл”-ийг ургуулж байхдаа “Монголчууд олуулаа болох ёстой” гэсэн уриагаа бодитоор хэрэгжүүлсэн бол бид өнөөдөр “үсэрсэн цус, тасарсан мах”-ныхаа цус-нулимсыг цус сорогч лугаа сошиалаар сороод сууж байхгүй байлаа. Ганц би энэ тухай бичсэнгүй.
Хэл шинжлэлийн ухааны эрдэмтэн, доктор М.Саруул-Эрдэнэ “Халимаг Монгол Баатарын асуудал та биднээс, тусгаар тогтносон Монгол улсаас илүү өргөн, илүү нухацтай асуултыг асууж байна. Дэлхийгээр тархан суурьшсан монголчуудын өлгий нутаг нь Монгол улс мөн үү. Хоёр хөрш гэнэтхэн ардчилсан улс болоод угсаа нэгтнүүдийг маань хайрлаад унана гэж байхгүй, нутгаа тэмцсэн адуу шиг эрх чөлөө, элэг нэгтнээ хайж гүйж ирсээр л байх болно. Дэ ван шиг буцаагаад бариад өгчдөггүй л байх хэрэгтэй” гэсэн байсан. Нийтлэлч А.Баатархуяг “Эх орончдын өдрөөр...” гэсэн гарчиг бүхий эргэцүүлэмжийг нүүр номдоо оруулсан байна лээ. Хаа хүрсэн ч Монголоороо л байх юм сан, таминь. Үсэрсэн цус, тасарсан мах минь дээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 10 )
БААТАРЫН ХОХЬ НЬ ДУУССАНПАСПОРТООР ХЭН ХААНА НЭВТЭРЧ БАЙСАН ЮМ ҮҮНИЙГ БИЧИГЧ ЧИ ДУУССАН ПАСПОРТООР ХЯТАД ОРОС СОЛОНГОАС РУУ ОРОХ ГЭЭД ҮЗ Л ДЭЭ ЧАДАХ БАЙХ ДАА БИТГИЙ ЭНГИЙН АСУУДЛЫГ УЛСТӨРЖҮҮЛ
Зайл.
Хятаджсан улс юм чин тэгэх нь мэдээж
Монголчууд энэ удаагийн сорилыг давж чадсангүй,унлаа,эх орончид гэдэг бол газао шороо үндэс угсаа байдпг юм даа.
zurchiltei tul huuj yavuulsan ZUV
Зарим нэг нь эх түүхээ мэдэхгүй юмнууд төрд гарч сандайлчихаад эх оронч царайлж суухыг харах нь гутамшиг. Бас Үндсэн хуулиа мэдэхгүй элэг доог болох нь харагддаг. Гаргасан шийдвэрээ уландаа гишгэдэг зарим төрийн нэр зүүсэн юмнуудыг харахаар итгэл минь алддаг.
эхлээд доторхоо цэгцлээд дараа нь гадгашаа орос орон буцигнаагүй байхад биднийг тоох байсан гэж үү зөвхөн өөрсдийгөө бодсон новнуудыг бид өрөрвдөх гэж үү яршиг байнаа эхлээд 3 сая хүний амьдралаа цэгцлэж байж ярьж даваажаргал биднийг юугаар гийгүүлсэн юм вэ машин борлуулаад монголоос ашиг олж л байгаа биз дээ хүүхэд багачуудад ганц сургууль цэцэрлэг бариад өгсөн биш дээ баян хүн цаашаа зүгээр
Үнэн шүү хачин хуулиудтай хачин улс юмаа хүн биш адгуус малаа төрийн хамгаалалтанд авсан
buu tenegt , naad asuudal chini chiniikh shig uran saikhny khalil bish , olon ulsyn asuudal
buu tenegt , naad asuudal chini chiniikh shig uran saikhny khalil bish , olon ulsyn asuudal