Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар (ШӨХТГ)-аас "Алтан тариа" ХХК-д 20 сая төгрөгийн торгууль оногдуулсныг "Үндэслэлгүй" хэмээн үзэж, ШӨХТГ-ыг шүүхэд өгөхөөр болжээ.
Түүнчлэн "Алтан тариа" ХХК торгуулийн мөнгөө хэрэглэгчдээс гаргуулахаар гурилынхаа үнийг нэмэхээр болсон байна.
Энэ талааар тус компанийн захирал П.Цэнгүүн "Гурилын үнийг өнөөдрөөс 20₮-өөр нэмэв. Үндэслэл нь төрийн дарамт, шахалт, шантааж. ШӨХТГ гэх өрсөлдөөний эсрэг газар хэрэглэгчдийг хууль бусаар хохироосон, худалдааны арга хэрэглэсэн гэж торгов. Бүх төрлийн татвар, хураамж, торгууль шийтгэлийг хэрэглэгч төлдгийг мэдэхгүй бололтой" хэмээн цахим хуудсаараа мэдэгдлээ.
Үүгээрээ тэрээр тус компани зөрчил дутагдлаа арилгахын оронд төр хэдий чинээ татвар ногдуулж, торгууль тавина тэр хэрээр алдагдлаа хэрэглэгдээс нөхдөг гэдгээ зарлачих шиг боллоо.
Үндэсний үйлдвэрлэгчдээ төрөөс дэмжиж, хөлд нь мөргөхөөс наагуур "аргадаж" байгаа ч зарим томоохон үйлдвэрлэгчид нь хэрэглэгчдэд халтай бодлоготой байгаа нь маргаан дагуулж байна. Үндэсний гэх тодотголтой үйлдвэрлэгчид төрийн дэмжлэгийг багагүй хүртэж байгаа. Тэр дундаа гурил үйлдвэрлэгчид. Хамгийн сүүлийн жишээ гэхэд, дотоодын төмс, хүнсний ногоо, гурилыг НӨАТ-аас чөлөөлсөн билээ.
Түүнчлэн "Алтан тариа" ХХК-ийн Бизнес, Хөгжлийн хэлтсийн дарга Ө.Саруул-Эрдэнэ "Ямар ч компанийн эрхэм зорилго бол ашигтай ажиллах байдаг. Манай компани ерөнхийдөө 10-13 хувийн ашигтай ажилладаг. Үүнийг бид 20 хувь болгох зорилготой байгаа. Дээрх торгууль бол компанийн ашгийг төрөөс хүчээр буулгах дарамт хэмээн үзэж байна. Компани ашигтай ажиллах зорилгоо 20 хувь болгохын тулд гурилынхаа үнийг килограмм тутамд 20 төгрөгөөр нэмж байна" хэмээн хэвлэлд мэдээллээ бататгалаа.
Тус компанийн дээрх шийдвэрийг хэрэглэгчид буруутгаж, өөрт нь ногдуулсан хариуцлагыг хэрэглэгчдийн хэтэвчнээс төлүүлэх нь байж боломгүй үйлдэл. Төрийн шийдвэр үндэслэлгүй бол шүүхээр шийдүүлэх хэрэгтэй гэж шүүмжлэлтэй хандаж байна.
Сэтгэгдэл ( 11 )
Алтан тарианаас өөр гурил байдгиймаа\n
ЕР НЬ ГАНЦ ЭНЭ КОМПАНИ Ч БИШ БУСАД ТОРГУУЛД ӨРТСӨН БҮХ КОМПАНИ ИНГЭЖ Л АЛДАГДЛАА НӨХӨЖ БАЙГАА БАЙХ ХАРИН ИЛ ДУУГАРЧ АМ АЛДАЖ БАЙГАА НЬ ЭНЭ КОМПАНИ АРД ИРГЭД ҮҮНИЙГ МЭДЭХГҮЙ Ш ДЭЭ ЯАЖ МЭДЭХ ЮМ ҮҮНИЙГ ХЯНАДАГ ЗОХИЦУУЛДАГ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУД НЬ ХЯНАЛТАА ТАВЬЖ ЖИЛЛАХГҮЙ ЮМ ЧИНЬ ЭНЭ ХҮН ҮНЭНИЙГ НЬ ХЭЛЧИХЛЭЭ...
Лалрыг нухах юмсан!! Алтан тариаг битгий авч идээрэй!!! Сүрэнгийн хөгшин авгайтай сууж баяжисныг нь чөтгөр мэднэ дээ!!!
энэ хүн мөн үү? ийм юм яаж захирал хийдэг байна. одоо ШӨХТГ компанид нь биш энэ эргүү малд торгуул тавиач!!! тэгээд хэнээс торгуулиа авна гэж донгосохийг нь харъя! эдний гурилыг худалдан авахгүй байх уриалгыг бүрэн дэмжиж байна.
Нохоын бааснууд цадах болоогүй уу тэ
Төр буцааж аваачээ энэ гурилын үйлдвэрийг
Шунал ихэдвэл шулам болно
Женко-г шалгаад шүүхээр яваад ирэхээр улстөржиж төрийг муухай харагдуулах л зорилготой.өөрөө гурилын үйлдвэр барьчихаад томрох хэрэгтэй л дээ.түмний хөрөнгийг хулгайчихаад худлаа бүлт үсэрч болохгүй ээ.өөрсдийн хүчээр үйлдвэрээ бариад гурилаа үйлдвэрлэж байгаа бизгесмэнүүдийнхээ гурилыг л сонгоно.
Энэ гурилыг бүү авцгаа
Төр үйлдвэрээ л буцаагаад авчих энэ галзуу тэнэгээс. Удвал энэ тэнэг гурил үйлдвэрлэхгүй гэж тэнэгтэж эхлэх нь. Цанадэлэгийн яриад бсанию үнэн болж тараах нь. Төрийн бгууллагууд төр ард түмний өмнөөс хариуг нь яаж өгөхөө мэдэж бгаа блгүй. Тэнэг ац.
Хэрвээ энэ үнэн бол хэрэглэгчид бойкот хийх хэрэгтэй. Компанийн захирал П.Цэнгүүн ингэж тэнэгтэж байгаа бол ард түмэн бараа бүтээгдэхүүнийг нь худалдаж авахгүйгээр бас тэнэгтэж болдог гэдгийг харуулах хэрэгтэй. Ямар гурилын ганц үйлдвэртэй биш. Би бүх ард түмнийг ”Алтан тариа” ХХК гурилыг авахгүй байж бойкот хийхийг уриалж байна.\n