Зүүн бүсийн төв-Дорнод аймгийн Онцгой байдлын газраас “Хүйтний улирлын гүний усны шумбалтын дадлага, сургууль”-ийг Баянтүмэн сумын нутаг дэвсгэрт орших “Өлзийт нуур”-т зохион байгууллаа.
Алба хаагчид моторт хөрөө ашиглан 2х2 харьцаатай цооног гаргаж, 4 метрийн гүнд шумбалтын дадлага хийж, уснаас аврах багаж хэрэгсэл дээр бие даан болон багаар ажиллах дадлага эзэмшлээ.
Мөн нэрвэгдэгчийг уснаас эрэн хайх, усны орон зайн мэдэгдэхүүнийг дээшлүүлэх зэрэг мэргэжлийн дадлага хийж, харилцан туршлага солилцон, ур чадвараа дээшлүүлсэн юм гэж Зүүн бүсийн төв-Дорнод аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )