Уусан бол бүү жолоод

Автор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 05

Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Уусан бол бүү жолоод" шөнийн хяналт шалгалтыг долоо хоног бүр зохион байгуулж байгаа бөгөөд 5 удаагийн хяналт шалгалтыг нийслэлийн 5 дүүрэг, 13 аймгийн нутаг дэвсгэрт зохион байгууллаа.

Хяналт шалгалтын арга хэмжээний хүрээнд:

  • Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон -148 зөрчил,
  • Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй үедээ автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцсон 78 зөрчил;
  • Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлагдсан 4 хүн;
  • Гэмт хэргийн шинжтэй 4 үйлдлийг илрүүлж, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллалаа.

Иймд иргэн та Цагдаагийн байгууллагаас анхааруулж буй зөвлөмж мэдээллийг мөрдөж, тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохдоо:

  • “Замын хөдөлгөөний дүрэм”-ийг баримтлах, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохгүй байх;
  • Биеэ авч явах чадваргүй найз нөхдөө харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх;
  • Жолоодох эрхийн үнэмлэхгүй хүнд жолоогоо шилжүүлэх, автомашиныхаа түлхүүрийг өгөхгүй байх;
  • Үнэ бүхий зүйлсийг автомашиндаа хадгалах, орхихгүй байхад анхаарна уу!

Эх сурвалж: Цагдаагийн ерөнхий газар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top