ЭНЭ ӨДӨРТ I Сэтгүүл зүйн талаарх АЛДАРТАЙ ЭШЛЭЛҮҮД

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 06

Монгол Улсад Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 110 жилийн ой өнөөдөр /2023.03.06/ тохиож байна. 1913 гуравдугаар сарын 6-ны Буриад Монголын номын их хүн Жамсрангийн Цэвээн "Шинэ толь" хэмээх бичиг сонины анхны дугаарыг эрхлэн гаргаж байжээ. Монголын Сэтгүүлчдийн холбооны 7 дугаар Их хурлаар энэ өдрийг Монголын Үндэсний сэтгүүл зүй үүссэн өдөр болгох санал гаргаж, улмаар 2009 оноос хойш тэмдэглэдэг уламжлалтай болсон юм.

Монголын сэтгүүл зүйн түүхэн тэмдэглэлт өдөрт зориулан сэтгүүл зүйн талаарх дэлхий нийтэд түгсэн эшлэлээс онцлон хүргэж байна. 



Сэтгүүлчийн ажил арилжаа наймаанаас илүү үнэтэй, улс төрөөс илүү хүчтэй, бусдыг уриалан дуудах агуу урлаг билээ.

Цэрэндоржийн Балдорж
 

 

Сэтгүүл зүй “хоточ” биш “хөтөч” байх ёстой.

Ломбын Норовсүрэн

 

Дээд зэргийн хүсэл сонирхол, хөдөлмөрч чанар, байгалиас заяасан өчүүхэн авьяас гурваас аль нэг нь дутуу бол сайн сэтгүүлч болох ямар ч боломжгүй. Сэтгүүлч болохоосоо өмнө хүн болж төлөвш. 

Маулетын Зулькафиль


Мэдээллийн ардчиллаас үүдэн сэтгүүл зүй олонтаа өөрчлөгджээ. Хүссэн бүхэн олон нийтийн сүлжээнд дуртай зүйлээ тавьдаг болсон өнөө цагт үнэнийг мэдэх нь улам бүр хэцүү болж байна

Роберт Редфорд
 

 

 

Сэтгүүл зүй бол хамгийн өндөр ур чадвар шаарддаг ажил мэргэжил

Маргарет Тетчер  


Уншигчдын үнэлгээ хуучирна гэж үгүй. Сайн сэтгүүл зүй л үүнийг хийдэг  

Дэн Рэтер


 

 

Сэтгүүл зүй таныг дэлхий дээр оршин тогтноход тусалдаг

Рэй Брэдбери


Сэтгүүлчид хэдий чинээ ухаалаг байна, нийгэм төдий чинээ эрүүл байна

Уоррен Баффет

Мэдээлэл, нийтлэл нь хөөрхөн эмэгтэйн богино банзал шиг байх ёстой. Сэдвийн хувьд өргөн хэрнээ сонирхол төрүүлэхүйц богинохон...

Ардчиллыг хэрэгжүүлэхэд бидэнд сэтгүүл зүй хэрэгтэй

Уолтер Конкрит



  

 

Хорвоогийн бодит явдлыг мэдэхэд тусалсан сэтгүүл зүйд талархдаг

Эдуардо Галеано

Сэтгүүл зүй бол төрийн үйлчилгээ хийгээд нийгэмд нөлөө үзүүлэх хамгийн шулуун арга зам

Боб Шиффер

Сэтгүүл зүй хэзээ ч чимээгүй байж болохгүй

Генри Анатоль Грюнвальд



 

 

Бидний эрх чөлөө хэвлэлийн эрх чөлөөнөөс хамаардаг

Томас Жефферсон

Тааралдсан бүхнээ уншдаггүй хүн сониноос өөр юу ч уншдаггүй хүнээс илүү боловсролтой байдаг

Томас Жефферсон

 

 

Хэвлэлийн эрх чөлөө гэдэг нь харьцангуй эрх чөлөөгүй ажиллахыг хэлдэг

Грейс Келли

Чөлөөт хэвлэл сайн ч байж болно, муу ч байж болно. Гэхдээ эрх чөлөөгүй л бол тэр хэвлэл муу байх нь гарцаагүй

Альберт Камю

Уран зохиол гэдэг бол “Би”-гээр дамжуулан ямар нэгэн зүйлийг хоёр удаа уншуулах урлаг. Харин сэтгүүл зүй бол нэг дор бүхнийг ойлгуулах ухаан юм

Кирил Йрил Коннолли

Хэвлэлийн эрх чөлөө нь бид бусдын эсрэг бичих хандлагатай байх үед адислал, харин олон тооны халдлагад өртөхөд гамшиг болдог

Самуэл Жонсон

Хэрэв “Хэвлэлгүй засагтай байх уу, эсвэл засаглалгүй сонинтой байх уу” гэдэг сонголт надад тулгарвал би сүүлийнхийг илүүд үзнэ

Томас Жефферсон

Худал мэдээлэл бэлтгэх явц хямд байдаг бол жинхэнэ сэтгүүлзүй өндөр үнэ цэнээр бүтдэг

Тоомас Хендрик Илвес

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top