“Сураад” хоцрогдол арилгах төсөл 24 сургуульд үргэлжлэн хэрэгжинэ

Б.Батчимэг | Zindaa.mn
2023 оны 03 сарын 07

Сураад математикийн хичээлийн хоцрогдол арилгах платформыг бид өнгөрсөн хичээлийн жилд 42 сургууль дээр туршин хэрэгжүүлсэн. Өмнөх туршилтын сургамж, давуу талд тулгуурлан энэ жил 6 аймаг, 1 дүүргийн 24 сургууль дээр 2 дугаар улирлаас хэрэгжүүлж эхэллээ.

Төслийн баг Өмнөговь, Хөвсгөл, Орхон, Дархан-Уул аймгийн 14 сургууль, 64 багш, сургуулийн удирдлагууд, 1179 сурагч, 100 гаруй эцэг эхчүүдэд хүрч ажиллаж, сургалтаа зохион байгуулжээ.

Удахгүй Ховд, Хэнтий аймгуудад ажиллана.

Эцэг эхчүүдээс авсан санал асуулгын үр дүнг хуваалцъя.

Цахим танилцуулга танд таалагдсан уу?

  • Тийм 85%
  • Үгүй 15%

Математикийн хичээлээр таны хүүхэд ямар түвшинтэй суралцаж байгааг мэдэх үү?

  • Тийм 85%
  • Үгүй 15%

Та хүүхдээ сургалтын хоцрогдолтой гэж бодож байна уу?

  • Тийм 66%
  • Үгүй 18%
  • Мэдэхгүй 16%

Та багшийн үнэлгээтэй санал нийлдэг үү?

  • Тийм 67%
  • Үгүй 2%
  • Заримдаа 31%

Та хүүхдийнхээ цахим хэрэглэгдэхүүний /гар утас/ зөв хэрэглээг дэмжиж байна уу?

  • Тийм 94%
  • Үгүй 6%

Таны хүүхэд гэртээ цахим орчинд суралцах боломж бүрдсэн үү?

  • Тийм 57%
  • Үгүй 8%
  • Заримдаа 35%

Таны бодлоор энэ цахим сургалтаар сургалтын хоцрогдол арилах боломжтой юу?

  • Тийм 80%
  • Үгүй 4%
  • Мэдэхгүй 16%

Сураад цахим сургалт платформ ашиглахад татгалзах зүйл байна уу?

  • Тийм 2%
  • Үгүй 98%

Эх сурвалж: Боловсролын ерөнхий газар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top