"CU" дэлгүүр 300 дахь салбараа Хан-Уул дүүргийн "Гэрлүг Виста" хотхонд нээлээ. Таван жилийн өмнө монголын зах зээлд найрсаг, хурдтай, ая тухтай дэлгүүрийн үйлчилгээг нэвтрүүлэх зорилготой нээгдсэн "CU" брэнд хурдацтай өсч, сүүлийн гурван жил дараалан борлуулалтаа хоёр дахин өсгөжээ.
300 дахь салбарын нээлтийн арга хэмжээний үеэр компани нэгэн онцгой хөтөлбөрийг эхлүүлж байгаагаа зарласан нь хувийн бизнестэй болох хүсэлтэй иргэдэд зориулсан Франчайз хөтөлбөр байлаа. Энэхүү хөтөлбөрийн дагуу иргэд "CU" сүлжээ дэлгүүрүүдээс борлуулалт нь тогтворжиж, үйлчлүүлэгчдэд танигдсан байршлуудыг сонгон авч өөрийн бизнес болгон авах боломж бүрдэж байгаа аж.
Иргэд "CU" салбарыг өөрийн болгосноор ая тухтай дэлгүүрээс гадна хүнсний аюулгүй байдлыг хангасан нийлүүлэлтийн сүлжээнд нэгдэж, 400 гаруй нийлүүлэгчдийн захиалгыг нэг доороос авах, мөн хэрэглэгчдийн итгэн үйлчлүүлдэг брэнд нэрийг ашигласан өрсөлдөх чадвар өндөртэй бизнесийг өөрийн болгох боломжтой юм.
СЭНТРАЛ ЭКСПРЕСС "СИ ВИ ЭС" ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Г.ЧИНЗОРИГ
Хэрэв та CU франчайз хөтөлбөрт нэгдэж өөрийн бизнестэй болохыг хүсвэл franchise.cumongol.mn линкээр зочлох болон 7733-0101 дугаарт холбогдож хүсэлтээ илгээгээрэй.
Сэтгэгдэл ( 1 )
солонгосууд монголын үйлчилгээний салбарыг эзэгнээд юу лболоод байна даа\n