"МӨР-ӨӨД" эрүүл мэнд, сайн үйлсийн 6 дахь аян Хэнтий аймагт

2023 оны 03 сарын 17

"МӨР-ӨӨД" эрүүл мэнд, сайн үйлсийн 6 дахь аян Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд үргэлжиллээ.

“Сайн Сайхан медикал” ХХК-ний  “SM” Гоо сайхны мэс заслын төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг нь нийгэмдээ тустай олон ажил хийдэг бөгөөд түүний нэг болох МӨР-ӨӨД хэмээх сайн үйлсийн аян маань билээ. Бид энэхүү сайн үйлсийн аяныг 3 дахь жилдээ зохион байгуулан ажиллаж байна. Энэ хугацаанд томоохон албан байгууллага болон хөдөө алслагдсан аймгийн сумд очин тэр бүр нарийн эмчийн үзлэг оношилгоонд хамрагдаж чаддаггүй иргэдэд хүрч үйлчилж байна. Манай эмнэлэг нь хамгийн сүүлийн үеийн эмчилгээ оношилгооны техник, технологийг нэвтрүүлэн Монголдоо анхдагч болон манлайлан ажилладаг хамт олон билээ. Хөдөө орон нутгийн иргэддээ бид дараах үзлэг оношилгоог үзүүлж байна.

Үүнд:

- Толгой хүзүүний мэс засал, Бамбай булчирхайн ЭХО оношилгоо

- Хөлийн вений судасны өргөсөлд өвчний ЭХО оношилгоо

- Эрэгтэйчүүд, Урологийн үзлэг оношилгоо, зөвлөгөө

(Бөөр, Давсаг & Түрүү булчирхайн ЭХО оношилгоо)

- Чих, Хамар хоолойн үзлэг оношилгоо, Эмчилгээ

- Гоо сайхан, Нөхөн сэргээх мэс заслын үзлэг, зөвлөгөө 

Манай эмнэлгийн зүгээс МӨР-ӨӨД аяны хүрээнд Монгол Орны 21 аймгийн алслагдсан баг, сумдад хүрч ажиллах зорилго тавьж байна. Нарийн мэргэжлийн эмч нараас бүрдсэн баг нийт 6 удаагийн аянд давхардсан тоогоор 1200 гаруй хүнд үнэ төлбөргүй үйлчилсэн байна.

Иргэдийн зүгээс “Загатнасан газар маажих” шиг боллоо гэж хошигнох тэдэнд нарийн мэргэжлийн эмч багаж тоног төхөөрөмж дутагдалтай, хүлээж байсан нь мэдэгдэж байлаа.

Бидэнд Оросын холбооны улсын Буриад ахан дүүс хүрэлцэн ирэх санал хүсэлтийг илгээж байгаа учир МӨР-ӨӨД аян ямар хэрэгтэй байгааг харуулж байна.

  1. Улаанбаатар төмөр зам ХХН-ийн Зүтгүүрийн депогийн ажилчдад
  2. Өвөрхангай аймгийн Хужирт сумд
  3. Төв аймгийн Жаргалант сумд
  4. Дорноговь аймгийн Замын-Үүд сумд
  5. УБТЗ ХНН -ний Вагон ашиглалтын депогийн ажилчдад
  6. Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд хүрч үйлчиллээ.

 

Бор-Өндөр сум нь Улаанбаатар хотоос 350км зайтай бөгөөд УИХ-ын 2012 оны 02 сарын 09 ний өдрийн 15-р тогтоолоор Хэнтий аймгийн Дархан сумын 5-р багаас сум болон өөрчлөгдсөн манай хамгийн отгон сум болов ч хүн ам ихтэй хамгийн томоохон сумуудын нэг юм.

"Мөр Өөд" аяны сайн дурын эмч нарын баг 3-р сарын 4-ний өдөр Бор-Өндөр сумын "Цэгцүүлэн Дом" ӨЭМТ дээр ажиллаж давхардсан тоогоор нийт 200 гаруй хүнд нарийн мэргэжлийн үзлэг оношилгоо хийж зөвлөгөө мэдээлэл өглөө.

САЙН САЙХАН ҮЙЛС ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ

Хаяг: ХУД-ын 15-р хороо, HomePlaza 2-ын баруун талд, "SM" эмнэлгийн 2-р давхарт

Утас: 7000-0048, 9074-0048

 

Top