SM ЭМНЭЛЭГ | "Өргөссөн судас цавуудах" эмчилгээг амжилттай нэвтрүүллээ

2021 оны 11 сарын 19

"SM" мэс заслын төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэг, "Судасны мэс заслын төв" нь "Vena Block" буюу "Өргөссөн судас цавуудах" эмчилгээг эх орондоо амжилттай нэвтрүүллээ.

Монголчуудын дунд хөлийн венийн судасны өргөсөлт өвчин сүүлийн жилүүдэд элбэг тохиолдох болоод байна. Энэ нь таргалалт, хөдөлгөөний дутагдал, хоол хүнсний онцлог зэрэгтэй холбон тайлбарлаж болох юм. Мөн удаан хугацаанд суугаа болон зогсоо байдаг ажил мэргэжлийн онцлог нь энэхүү өвчин үүсэх голлох шалтгаан байдаг.

Нэгэнт судасны хавхлага гэмтэж цусны сөргөө урсгал үүсэн судас өргөсөж ихэлсэн бол цаг хугацаа өнгөрөх тусам улам хүндэрч олон арван шинж тэмдэг хийгээд хавсарсан өвчнүүдийн үндэс суурь болдог. Тэгвэл дэлхийн хамгийн дэвшилтэт технологийн үр шимийг эх орондоо үзэх боломжтой боллоо.

"Vena Block" эмчилгээний давуу тал:

  • Мэдээ алдуулалт шаардлагагүй
  • Зүсэлт хийхгүй, Шарх үүсэхгүй
  • Өвдөлтгүй
  • Хөхөрч хавдахгүй
  • Шууд энгийн амьдралдаа эргэн орох боломжтой
  • Эдгэрэлт хурдан

 

Утас: 7000-0048, 9074-0048

Хаяг: Хан-Уул дүүрэг 15-р хороо Хансвилл хотхон залгаа эмнэлгийн байр 2-р давхарт

Top