Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, дүүргийн Залуучуудын холбоо, Социал демократ залуучуудын холбооноос 2023 оны тавдугаар сарын 02-ны өдөр “Асуудал-Шийдэл” хөрсний бохирдол сэдэвт хэлэлцүүлгийг 1-24 дүгээр хорооны иргэдийн дунд зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, дүүргийн ИТХ-ын дарга Б.Мөнхбат, Засаг дарга Н.Батсүмбэрэл болон хороодын Засаг дарга нар оролцлоо.
Дүүргийн хөрсний бохирдол түүний хор уршгийн талаар судалгаа шинжилгээ,статистик мэдээнд үндэслэн ШУА, Газарзүй, геоэкологийн хүрээлэн, Хөрс судлалын салбарын дарга Ө.Ганзориг, хөрсний лабораторийн эрхлэгч Ц.Болормаа зэрэг мэргэжлийнхэн дүүргийн хөрсний бохирдол, бууруулах арга зам, хашааны хөрс сайжруулах арга, хөрс сайжруулах технологиуд сэдвээр илтгэл тавьж иргэдийн асуусан асуултад хариулт өглөө.
Сэтгэгдэл ( 0 )