Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас Монголын үсчин, гоо засалчдын холбоотой хамтран “Чингэлтэй-2023” дүүргийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээн зохион байгуулах болсонтой холбогдуулан 2023 оны тавдугаар сарын 02-ны өдөр дүүргийн нутаг дэвсгэрт үсчин, гоо засал, хумс заслын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 20 иргэн, аж ахуйн нэгжид сургалт зохион байгууллаа.
Тус сургалтаар үс засах үйлчилгээнд тавих шаардлага MNS 5160:2020 стандартыг танилцуулан, мастер үсчин, гоо засалчид практик дээр үзүүлбэр үзүүлсэн.
Сэтгэгдэл ( 0 )