Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо өчигдөр (2023.05.04) хуралдаж, есөн салбар хорооны гишүүдийг шинэчлэн батлах, засвар, тохижилтын ажлыг эхлүүлэхтэй холбоотойгоор зохион байгуулалт болон төсвийн талаар хэлэлцжээ.
Урлаг соёлын салбар хороо наадмын нээлт, хаалтын үйл ажиллагаа болон Төрийн хүндэтгэлийн концертыг зохион байгуулах найруулагчаар “Скин энтертайнмент”-ын найруулагч Б.Анар, зөвлөхөөр Монгол Улсын Ардын багш С.Дуламыг ажиллуулахаар санал оруулж, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны гишүүд хэлэлцэн, баталсан байна.
Сэтгэгдэл ( 3 )
Наадмын шоу ч дээдсийн мөнгө идэх нэг хэрэгсэл болоод удаж байна даа, хэний хүн найруулахаас хэн их идэх нь шийдэгдэнэ гээд байгаа, яг ямар нээлт, хаалт хийх, олигтой юм болох эсэх нь ор хамаагүй, дээдэс олзтой байх нь л чухал
Дулам энэ тэр болио. Баахан домог зүй энэ тэр гээд солиороод элгийн юм хийнэ харж л байгаарай.
Өрсөлдүүлнэ гэж байсан. Санал оруулаад л шийдчихэж байгаа юм уу.