Ерөнхий боловсролын сургуулиудын хөлбөмбөгийн талбайг сэргээн засварлах ажлыг Чингэлтэй дүүргийн зүгээс үе шаттай хэрэгжүүлж байна. Дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл өчигдөр буюу 2023 оны тавдугаар сарын 09-ний өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 57 дугаар сургуулийн хөлбөмбөгийн талбайг сэргээн засварлах ажлын явцтай танилцлаа.
Уг хөлбөмбөгийн талбай хуучирч муудсаны улмаас стандартын шаардлагад нийцэхгүй хэмжээнд хүрээд байсан юм.
Тус талбайг олон улсын жишигт нийцсэн орчин үеийн стандартаар дахин засварлан тохижуулж байгаа бөгөөд хөлбөмбөгийн талбайн хажууд 3х3 сагсан бөмбөгийн талбай болон иргэдийн амралт чөлөөт цагийг ая тухтай өнгөрүүлэх орчныг бүрдүүлэх тохижилтын ажил явагдаж байна.
Тохижилтын ажлыг “Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээний газар” хариуцан хийж байгаа бөгөөд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн өмнө дуусган хүлээлгэн өгөхөөр шамдаж байна.
Сэтгэгдэл ( 0 )