ЧИНГЭЛТЭЙ | “Хоймор хайрхан” амралтын тохижилтын ажилтай танилцлаа

Б.Батчимэг | Zindaa.mn
2023 оны 05 сарын 26

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл дүүргийн “Хоймор хайрхан” ОНӨҮГ-ын үйл ажиллагаа, тохижилтын ажлын явцтай танилцлаа.

Тус амралтын газар нь дүүргийн 16 дугаар хороонд байрладаг бөгөөд өнгөрсөн оны зургаадугаар сард үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Одоогоор нэг ээлжиндээ 24 хүн хүлээн авах хүчин чадалтай бөгөөд 12 өрөөтэй юм.

Орчны тохижилт болон, хүүхдийн тоглоомын талбай зэргийг тохижуулсан бөгөөд ажлыг шат дараатай хийж байгаа талаар тус амралтын газрын дарга Б.Насанбат хэллээ.

Мөн Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд амралтын газрын орчимд 8000 гаруй мод суулгасан байна.

Тус амралтын газар дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн хөнгөлөлттэй амрах амралт сувилалын жагсаалтад багтсан бөгөөд 16 дугаар хорооны эцэс буюу Согоотын аманд байрлаж байна.

DSC 1278

DSC 1285

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(192.82.86.250) 2023 оны 05 сарын 27

Ахмадуудад зориулсан сайхан газар байна. Амралтын төдийгүй эмчилгээ сувиллын үйлчилгээ үзүүлдэг болмоор юм. Үйлчилгээг улам өргөжүүлэх хэрэгтэй.

0  |  0
Top