Чингэлтэй фестиваль нь соёл урлагаар дамжуулан иргэдийг соён гэгээрүүлэх, үндэсний соёл урлаг, өвийг сурталчлан таниулах, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх зорилготой уг өдөрлөг Чингэлтэйчүүдийн талархлыг хүлээсэн хүсэн хүлээдэг баярын нэг юм.
Энэ жилийн баярын жагсаалд дүүргийн удирдлагууд, цагдаа, онцгой байдлын хэлтсийн алба хаагчид, “Дөл” тэмцээний шилдэг оролцогчид, сургууль, цэцэрлэгүүдийн хүүхэд багачууд, ахмад настны төлөөлөл, 1-24 дүгээр хороодын Засаг даргын ажлын алба, дүүргийн иргэд гээд нийт 1500 гаруй иргэд баярын жагсаалд алхлаа.
Чингэлтэй фестивалийн баярын үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Очирбат тэргүүтэй хүндэт зочид, Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Б.Мөнхбат, Засаг дарга Н.Батсүмбэрэл, Засаг даргын орлогч Д.Отгонбаатар нар хүндэт зочноор оролцлоо.
Баярын жагсаал СУИС-иас эхлэн Анкарагийн гудамжаар явсаар Тусгаар тогтнолын талбайд ирэн фeстиваль урлагийн тоглолтоор үргэлжилжсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )