Дэ Нэйче Консерванси (TNC) байгууллагын Ази, Номхон далайн бүсийн захирал Вилл МкГолдрик БНХАУ-ын Тяньжин хотноо зохион байгуулагдаж байгаа 2023 оны Зуны Давосын чуулга уулзалтын үед БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэтэй уулзлаа.
Уулзалтын үеэр ноён МкГолдрик TNC байгууллагын санаачилгаар Монгол Улсад хэрэгжүүлэхээр зорьж байгаа “Байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн хөтөлбөр (PFP)”-ийн хэлцлийн шатанд хийгдэж байгаа ажлуудын талаар мэдээлэл өгч, БОАЖ-ын сайдтай санал солилцлоо.
Талууд PFP-ийн хүрээнд хэрэгжих Байгаль хамгааллын итгэлцлийн сан, байгаль хамгааллын төлөвлөлт, санхүүжилтийн загвар, тогтвортой санхүүжилтийн механизмууд болон шаардлагатай санхүүжилтийг бүрдүүлэх боломжуудын талаар харилцан ярилцлаа.
Уулзалтын төгсгөлд ноён МкГолдрик Б.Бат-Эрдэнэ сайдад хандаж PFP хөтөлбөрийг Монгол Улсад амжилттай хэрэгжүүлэхэд манлайлал үзүүлж, хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлж, цаашдын хамтын ажиллагаагаа улам эрчимжүүлэх хүсэлтэй байгаагаа уламжиллаа.
Сэтгэгдэл ( 0 )