ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 08 сарын 31

Өнөөдөр 2023.08.31. Энэ жилийн 243 дахь өдөр ба он дуустал 122 хоног үлдлээ.

Монгол эх оронд маань нар 06 цаг 08 минутад мандаж, 19 цаг 37 минутад жаргана.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Өдөртөө 26 хэм дулаан, шөнөдөө +12 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Олон улсын зайны сургалтын өдөр, Африк гаралтнуудын олон улсын өдөр тохиож байгаа бол Португал Дарсны баяр, Иран Үчимбарын өдөр, Сингапур Багш нарын баяр, Киргиз Тусгаар тогтнолын өдөр, Молдов Төрийн хэлний өдөр, Узбекистан Хэлмэгдэгсдийн гэгээн дурсгалыг хүндэтгэх өдөр, Польш Эв нэгдэл, эрх чөлөөний өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Ромын эзэн хаан Калигула, Италийн анхны эмэгтэй эмч Мариа Монтессори, Японы 123 дахь эзэн хаан Ешихито, Холливудын жүжигчин Ричард Гир, Fantasy олон улсын шагналын эзэн, зохиолч Уиоллоу Уилсон, олимпын хоёр, дэлхийн таван удаагийн аварга цаначин Тед Лигети, олимпын дөрвөн удаагийн аварга усан спортын тамирчин Ши Тинмао нар хорвоод мэндэлжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлаас танилцуулбал:

1302 оны энэ өдөр Франц, Сицил шашны дайнаа зогсоох тохиролцоонд хүрчээ.

1674 онд АНУ-ын Род Айлэндэд индианчуудад согтууруулах ундаа зарахыг хориглов.

1900 онд Британид Coca Cola ундаа худалдаанд гарчээ.

1939 оны энэ өдөр Халхын голын дайн төгсөв.

1955 онд Уильям Кобб Чикаго хотноо нарны зайгаар ажилладаг дэлхийн анхны автомашиныг танилцуулж байв.

1966 оны энэ өдөр Нью Йорк хотноо компьютер хооронд анхны шатрын тэмцээн эхэлжээ.

1975 онд Олон улсын валютын сан алтаар олон улсын төлбөр тооцоо хийхээс бүрэн татгалзах шийдвэр гаргав.

1994 оны энэ өдөр Оросын цэргүүд Германаас бүрэн гарчээ.

1997 оны энэ өдөр Диана гүнж Парис хотод автомашины ослоор амиа алдав.

2021 онд “Талибан” хөдөлгөөн өрнөдийн эвслийн хүчнийг ялсан өдрийг тунхаглав. 

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top