Улсаа цөлмөсөн хүмүүс 200 саяар гавьяат авах юу ч биш

2023 оны 09 сарын 13

Саяхан мэдээллийн сайтаар “200 саяар гавьяат авчээ” гэсэн мэдээлэл гарч, үе үеийн Ерөнхийлөгч нарын одон тэмдэг зардаг бизнесийн сэжүүрийг хөндсөн байсан. Ийм яриа олны дунд байнга яригддаг ч авлига авч, өгөлцөж байгаа зураг хөрөгтэйгөө мэдээллийн хэрэгсэлд залраагүй л дээ. Тэгээд ч ийм зүйл нууц далд болдог байлгүй. Мөнгө тоолж зургаа даруулна ч гэж юу байх вэ, харин цол тэмдгээ нэг нь зүүж өгч, нөгөө нь зүүлгэж байгаа зураг хөрөг бол давалгаалдаг.

Хөшигний ард 200 саяддаг байсныг  хэн мэдлээ. Сошиал бүгдийн хурууны хурдыг шалгаж, хэн бүхнийг  амыг  нь зад нээснээс хойш мэдээллийн цар хүрээ тэлж ч байх шиг. Нэг нь бодож явснаа бичиж байхад нөгөө нь харсан үзсэнээ шууд палхийтэл хэлж, зарим нь дурсамж хөглөж, бас агсам тавих ч энүүхэнд. Тэдний бичиж байгаагаас дээр өгүүлсэн гавьяат цолыг 200 саяддаг нөхдүүд дотор Богд уулын амыг хэдэн га-гаар нь авсан нэртэй төртэй эрхмүүд зөндөө.

Алдар гавьяа байгуулснаараа дулдуйдаж Улаанбаатар хотын орон сууцуудыг  4-5 өрөөгөөр нь шагналд авч хөлжигсөд өчнөөн. Эрх мэдэл, дарга сайдын ямбыг байнга эдэлж, тэр хэрээр улсын өмч шамшигдуулж,  өөртөө аваад зогсохгүй, ойр тойрныхондоо өгчилгөж, өөр цааш нь зарж үрж, бүр гадаад орнууд руу хүртэл шилжүүлсний зах зухыг мэдэх хүмүүс сөхсөн  нь цөөнгүй. Ийм л Төрийн шагналт, Ардын цолтон, гавьяатуудаар манай улс дүүрчээ.

Соёлын өвийн хулгайч хүртэл Соёлын гавьяат зүтгэлтний тэмдэг энгэртээ зүүчихсэн, төрдөө үнсүүлсэн хэмээн ханхалзаж явах нь бахар­хал биш эмгэнэл биз ээ. Улсаа цөлмөсөн хүмүүс 200  саяар гавьяат авах юу ч биш юм даа.

Ч.ОЛДОХ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
энэ үнэн(66.181.189.120) 2023 оны 10 сарын 14

ЭНЭ ХОГ НОВШИЙН СЭНЖТЭЙ ТЭМДГЭЭР ХҮН ЯАХ ЮМ. ЗҮҮХЭЭС ЖИЙРХЭЖ ИЧИЖ БАЙДАГ ЮМ БИЛЭЭ ҮҮНИЙГ АР ӨВРИЙН ХААЛГА, МӨНГӨӨР АВСАН ХҮМҮҮС НЬ. МОНГОЛД ГАВЪАЯГҮЙ ”ГАВЪЯАТ” ГЭГЧЭЭР ДҮҮРЧДЭЭ ИЧМЭЭР

0  |  0
Buh(202.126.90.127) 2023 оны 09 сарын 13

Uls eh orondoo l gdgiin, uuriinhuu tuluu l du.

0  |  0
Зочин(202.126.90.60) 2023 оны 10 сарын 30

Жирийн инженер техникийн ажилтанууд улс эх орондоо насаараа ажиллачихаад энэ шагналуудыг авч чадахгүй нүд аньж байна…

2  |  0
зочин (202.9.46.44) 2023 оны 10 сарын 30

МОНГОЛ улс гавьяагүй гавьятнуудаар дүүрсэн учир хөгжихгүй байгаа юм .....................

5  |  0
ҮЛ ТААЛАГЧ(103.57.93.135) 2023 оны 09 сарын 13

Сонгуулиар л тун ч олон алтан гадастнууд тэр жилдээ төрсөн нь үнэн юм даг. Энэ нь СХД-т 2012 онд болсон юм. Ямартаа хорооны идэвхтэн нь намдаа 50,0₮ хандивлаад алтан гадас ав гэж байхав. Төрийн шагнал үнэгүйдэнэ гэдэг ийм л бдаг байх.

1  |  0
Ард(66.181.191.200) 2023 оны 09 сарын 13

Яг үндсэн мөн чанар нь үнэ хүрсэн төмөр үүнийг өгч байгаа авч байгаа хоёр л сэтгэлээ хуурах юм даа ...

0  |  0
Top