Zindaa.mn сайт өнгөрсөн долоо хоногт нийтэлсэн улс төрийн мэдээ мэдээллийн тоймыг уншигч танд хүргэж байна. Мэдээний дэлгэрэнгүйг үзэхийг хүсвэл гарчиг дээр нь дарна уу? Таны ирэх долоо хоногийн ажилд амжилт хүсье.
С.Бямбацогт гишүүн сонгуулийн “босго” мөнгөө Ховдын зам дээрээс “босгож” байна
...Б.Обама өнөөдөр дараагийн сонгуульдаа зориулж 60 гаруй тэрбум долларыг үндэсний компаниудаасаа хандиваар аваад байна. Энэ бүхнийг тоочиж буй нь эрхэм түшээддээ жаахан шударга байлаа л даа гэх гээд байгаа хэрэг. Тухайлбал УИХ-ын гишүүн С.Баярцогт байна. Хувьдаа замын компанитай том гар. Ховд аймагт замын тентерт компаниа хүчээр ялуулж орхиж. Албан тушаалынх нь хаялга, зангараг ийм том ажээ. Түүний компани Ховдоос...
Н.Ганбямба гишүүний томчуудын толгойгоор “Туг тахих" санал салхинд хийсэв үү
...Туулын эргээр 312 аж ахуйн байгууллага барилга барих, элс, хайрга олборлох ажил хийдэг. Тэдгээрийн 147 нь зөвшөөрөлгүй. Хотын захирагч Г.Мөнхбаяр тэдгээр зөвшөөрөлгүй газруудыг журамлаж дийлэхгүй байгаа нь тун хачирхалтай. Хачирхалтай юу байхав дээ, нөгөө авлига хээл хахуул нь чангаагаад байгаа биз. Байдал иймэрхүү л байна. Тийм болохоор УИХ-ын гишүүн Н.Ганбямба аргаа барахдаа...
УИХ-ын гишүүн Д.Кёкүшюзан Батбаярын өнцгүүд
...Өнцөг №15: Бяр байхад ухаанаар яахав, мөнгө байхад сураад яахав... Том тэнэгтсэн үе.
Өнцөг №16: Эхнэр хүүхдээсээ уйдаж эхлэв
Өнцөг №16: Зодог тайлахдаа хальт ухаажиж, Япон номын дуу “сонссон”... Сурсан л байгаа даа.
Өнцөг №17: Улс төр, үндэсний бөх хоёрын аль нь мөнгө хийж болох вэ...
Өнцөг №18: Тэгвэл МАХН, тухайн үед АН хоёрын аль нь вэ хө...
Хөвсгөлөөс сонгогдсон гишүүд Б.Бат-Эрдэнэ аваргаар “гангарч”, Сэлэнгэчүүд Ерөнхий сайдаар мялаалгав
...Тус аймгийн Цагаан-Үүр сумаас аварга Д.Дамдин, Б.Бээжин, Б.Цэвээнравдан нар тодорч гарсан юм. Б.Бат-Эрдэнэ аварга тэдэнд хүндэтгэл үзүүлж, Хөвсгөлчүүдийн сэтгэлийн галыг өрдөх нь юуны буруу байхав. Гэхдээ л сонгуулийн шоунд цаадуул нь ийнхүү Б.Бат-Эрдэнэ аваргыг ашиглахаа мартсангүй. Харин Ерөнхий сайд Сү.Батболд, Сангийн сайд С.Баярцогтоо дагуулан...
Таван толгойд горьдлого тасарсан Япончууд “Жайка” ...
...Аливаа төрийн тэргүүний үг бол том хариуцлага дагуулдаг. Монголын Засгийн газар төрийн тэргүүнийхээ гадаад бодлогын асуудлыг үл ойшоох эрх байхгүй. Гэвч Сү.Батболдын Засгийн газар ээлжит бус хуралдаанаараа стратегийн түнш япончуудаа Таван толгойн төсөлд оруулахгүй байхаар шийдвэрлэсэн гэнэ. Тиймээс Японы Элчин сайдын яамнаас...
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди: Эдийн засгийн өсөлттэй уялдуулан төрийн албан хаагчдын цалинг нэмнэ
...Хамгийн их мөлжлөгөд өртдөг хүмүүс бол тодорхой боловсрол мэргэжилгүй бага залуу хүмүүс юм. Нийтийн хоолны газруудад өдөр шөнөгүй хэдэн мянган бууз хийгээд сардаа тавин мянган төгрөг авдаг тохиолдол цөөнгүй бий. Тиймээс хөдөлмөрийн хөлсний үнэ тарифийг нарийвчлан тогтоож өгөх хэрэгтэй байгаа юм. Үүнийг манай яам боловсруулж байна. Ямар хөдөлмөр хийгээд, хэдий хэмжээний цалин урамшуулал авах ёстойг нэгбүрчлэн тогтоож мөрдүүлнэ. Ялангуяа цагийн хөдөлмөрийн үнэлэмжийг тогтоох нь чухал. Энэ бүхнийг хуульчилж...
Хүний амь хөнөөсөн Төв аймгийн МАН-ын Дарга нарт тэнсэн харгалзах ял ногдууллаа
...Хүний амь насыг хөнөөх атгаг санаа агуулаагүй санамсаргүй үйлдэл байсан гэж үзжээ. Өнгөрсөн гуравдугаар сард аймгийн заан Б.Баянбатыг Төв аймгийн Татварын хэлтсийн дарга Ч.Адьяасүрэн, тус аймгийн Жаргалант сумын ИТХ-ын дарга Ц.Цолмонгэрэл, иргэн Ч.Дэлгэрсайхан нар...
Х.Наранхүү, Монголбанкны Ерөнхийлөгч Л.Пүрэвдоржто...
..."Эрдэнэт" үйлдвэртэй холбоотой энэ мэдээлэлд Монголбанкны Ерөнхийлөгчийн нэр холбогдсон асуудлыг УИХ-ын гишүүн Х.Наранхүүг тус үйлдвэрийг удирдаж байх хугацаанд Л.Пүрэвдорж Төрийн өмчийн хороог удирдаж байсантай холбон тайлбарлах эх сурвалжууд байлаа. Х.Наранхүү, Л.Пүрэвдорж нартай холбоотой...
Н.Энхбаяр хэт үндсэрхэх үзэлтнүүдийг ивээн тэтгэж байна
...Эндээс харахад Н.Энхбаяр улс төрийнхөө зорилгод хэнийг ч ашиглаж чаддаг ажээ. Үндэсний үзэлтэн хэмээн өөрсдийгөө эндүүрсэн тэрхүү үндсэрхэх үзэлтнүүдийг мань хүн хөөрхөн ивээн тэтгэж байж. Одоо ч ивээн тэтгэсээр байгаа. 2008 оны 7 сарын 1-ний үймээнд Н.Энхбаяр, С.Баяр нар Оросын неофашистууд болон Монголын хэт үндсэрхэх үзэлтнүүдийг ашигласан байж болзошгүй. Нэгэн эх сурвалж өгүүлэхдээ “Н.Энхбаяр, С.Баяр нар...
Өрийн тулам Д.Дамба-Очирын сүүлчийн найдвар нь компаниа зарж сонгуульд горьдох явдал ажээ
...”Анод” банкнаас дөрвөн тэрбум гаруй төгрөг аваад том шаталт амссан, өр зээлээ төлөөгүй өрөвдмөөр нөхөр л дөө. Бас болоогүй ээ, өнөөх Лүнгийн замаа дахин засах гэж өөрөөсөө бас л овоо их мөнгө зарцуулсан гэдэг. Үүнийгээ харин Сү.Батболдын Засгийн газраас гаргуулж авах гээд...
Монголд цөмийн хаягдал булшлах “CFS” төлөвлөгөө уд...
...Тэгвэл манайхаас уран олборлох, хог хаягдлыг нь булшлах тухай CFS буюу “Түлшний нарийн үйлчилгээ” төлөвлөгөөг хэрэгжүүлэх гурван улсын Засгийн газар хоорондын гэрээ саяхнаас нийтэд ил боллоо. Энд Монголын нутагт цөмийн хаягдал булах байгууламж барих ажил багтсан гэнэ. Мөн үүнийг хэрэгжүүлэхэд...
Ж.Сүхбаатар гишүүн 150 сая төгрөг залгиснаас болж ...
...Ерөнхий сайд С.Батболд тэмцээнийг зохион байгуулах, тамирчдын бэлтгэлийг хангахад дэмжлэг үзүүлэх зорилгоор 150 сая төгрөг Засгийн газрын нөөц сангаас өгчээ. Гэтэл энэ мөнгө УИХ-ын гишүүн, Монголын бодибилдинг, фитнессийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Ж.Сүхбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Г.Очир нарын халаасанд...
Д.Одбаярын гөжүүд зан намынх нь нэр хүндийг улам гутааж байна
...Дондогийн хувьд ийм л нөхцөл байдал үүсгээд байгаа. Ерөнхий прокурор Д.Дорлигжав түүний хэрэг нэлээд олон гэрчтэй гэдгийг тодорхой хэлсэн байна лээ. Хэрвээ энэ нь үнэн бол УИХ-ын тухай хуулийн дээрх заалт буюу Д.Одбаярын олзуурхан шүүрч аваад гүрийгээд, гөжүүдлээд байгаа нь утга учир муутай болж таарна гэдгийг мэргэжлийн хуульчид ч бас хэлээд өгч байна. Ер нь гэмт хэрэгт холбогдсон хүнээ МАН-ынхан ...
Коммунист Н.Энхбаяраас салан тусгаарлагчид “Хамуг Монгол нэртэй нам байгуулахаар ярилцаж эхэллээ
...Н.Энхбаяраас салсны гол учир начир нь гэвэл түүний хэт хуучинсаг үзэл бодлоос шалтгаалжээ. Д.Өрнөхбаяр, Ю.Атар нар хэлэхдээ “Бид улс төрийн өөр зорилго хүсч байна. Нам байгуулаад бусдын л ижил явах юм бол хэрэг алга. Н.Энхбаяр дарга хуучин шигээ өнөөх авлигачдаа хамтрахыг урьсан тул бид цаашид хамтарч чадахгүй. Угийн луйварчин хүн...
МАН-ыг бушуухан татан буулгах хэрэгтэй
...Социализм задарч Европын орнууд чөлөөт зах зээл рүү шилжихэд улс болгоных нь эрх баригч намууд бүгд татан буугдсан түүхтэй. Хойд хөрш Орост ч бас ялгааүй. Коммунист нам нь тарсан. Харин сүүлд нь хэсэг хүмүүс нэгдэн Коммунист намыг цоо шинээр байгуулсан юм. Харамсалтай нь МАХН буюу МАН монголчуудтай 90 жилийн турш зууралдаж байна. Ардчилсан хувьсгалаар энэ намыг тараах тухай яригдаж л байлаа. Гайхалтай нь хуучин коммунист үзэлтнүүд зүсээ хувиргаад авч үлдсэн юм. Тэгвэл өнөөдөр монголчуудад ёстой гай болж байна. МАН-ын байр хэний хөрөнгө...
Дэмбэрэл даргын хүлээн авахаас татгалзсан санал асуулгын дүн МАН, АН-ын удирдлагуудыг сандаргаж байна
...Санал асуулгад сонгуулийн насны иргэдийн 53 хувь нь буюу 846 мянган хүн хамрагджээ. Тэдний 82,6 хувь нь “Өнөөгийн Засгийн газарт итгэхгүй байна” гэв. Мөн Таван толгойн орд газрыг 100 хувь ард түмний мэдэлд өгөхийг санал асуулгад оролцогчдын 83,8 хувь нь дэмжсэн байна. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт хангалтгүй байгаа тул ийм хариу өгөх нь аргагүй биз гэсэн судлаачид цөөнгүй. Хоёрхон асуултаар явуулсан энэхүү санал асуулга нь юутай ч Засгийн газарт хатуухан сануулга болов бололтой. Ямартаа л УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд...
Э.Бат-Үүл Ерөнхий сайдыг унагах гээд намын нөхдөө сэнхрүүлж явна
...Төрийн хэргийг нэг намын Удирдах зөвлөл шийдэх бус УИХ-ын гишүүд, байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрээ гаргадаг учиртай. Үндсэн хуулийнхаа ийм наад захыг санааг ойлгодоггүй намын Удирдах зөвлөл байна гэвэл үнэндээ хэнд ч харамсалтай санагдах нь гарцаагүй. Яах аргагүй байж л байна даа, цаад зарчим яригчдын чинь дунд. Харин үүнд бухимдсан Э.Бат-Үүл УИХ-ын ээлжит бус чуулганаар МАН-ын дарга, Ерөнхий сайд Сү.Батболдын асуудлыг оруулж...
Гал үндэстэн холбооныхныг УИХ-ын гишүүн Г.Баярсайхан Г.Одхүү нар батлан даалтанд авчээ
...Тэднийг урт нэртэй хуулийг санаачлагч, АН-ын бүлэг дэх “Урт нэртэй” хуулийн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Г.Баярсайхан болон УИХ-ын гишүүн Г.Одхүү нар гарын зурж, батлан даалтанд авчээ. Харин Г.Болдбаатар, Г.Дашдэмбэрэл, Ц.Энхбаяр нарыг жагсаал цуглаан зохион байгуулахдаа эрх бүхий байгууллагын зөвшөөрөл аваагүй гэх үндэслэлээр 30 хоногийн хугацаатай албадан...
Улс төр мэдээллийн алба. Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )