Нэр дэвшигч НЯМ-ОСОРЫН УЧРАЛ: Иргэндээ ээлтэй, илүү хурдан хотоо угсран босгоно

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 06 сарын 14

 

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн 10-р тойрог буюу Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт МАН-аас нэр дэвшигч Ням-Осорын Учралын сурталчилгааны ажил тав дахь өдрөө үргэлжилж байна. 

Тэрээр өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлынхаа тухай болон ирээдүйд хийхээр төлөвлөөд буй ажлынхаа талаар "Тусгаар Монгол улсын төв цэгээс Нийслэл Улаанбаатар хотын голт зүрх, хоймор болсон Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэн Та бүхэндээ мэндчилж байна.

Та бидний цахим хаяг, сошиалд сонирхдог түгээдэг зүйлс, хувийн хобби мөрөөдөл хоорондоо мэдээж өөр ч гэлээ иргэндээ ээлтэй, эрүүл хүнлэг хотод амьдрах, үр хүүхдүүдээ өсгөж бойжуулах хүслээрээ ялгах аргагүй яг адилхан.

Миний бие Та бүхнийхээ эрүүл энхийн ерөөлөөр ДАХИН ТӨРСӨН, ЭРГЭН ИРСЭН учраас, иргэндээ ээлтэй, ИЛҮҮ ХУРДАН хотоо угсран босгох эрч хүчтэйгээр нэр дэвшиж байна.

Бид бүтэн багаараа 20 минутын дотор хүний хэрэгцээ цөм бүрэн хангагдах "ХУРДАН ХОТОО" Улаанбаатарын голт зүрх болсон Сүхбаатар, Чингэлтэй дүүргээс эхлүүлэх иж бүрэн ажлын төлөвлөгөөгөө иргэн танд танилцуулж байна" гэлээ. 

 

Top