Монголчууд таван хошуу малаараа, ан амьтан нохой шувуугаар төлөөлж ёгт утгаар ёс зангидаж ёдорыг зайлуулсаар иржээ. Тухайлбал, нохойтой айл ноён сууна, тэмээтэй айл тэнгэрт тухална, адуутай айл алдарт хүрнэ, хоньтой айлын хот цэлгэр, үхэртэй айлын өнгө жавхаатай гэх мэтээр үг болгон утгатай,утга бүр нь уянга дагуулах ажээ. Чаа гэх малгүй, туу гэх нохойгүй гэх үг нь тунамалыг гүйцээж эс дийлэх буюу, төрмөлийг төгөлдөржүүлж үл барму хэмээх ажээ.
Хөндлөнгийн гайг нохой номхотгоно, хөрстийн ёсыг таван хошуу мал нь жаяглана хэмээхүй нь хэл дээр шар тос тогтоно, хижээл хийгээд хөрвөжүү нь хэл амнаас ангид, хөнөөл үгүй оршино хэмээн онголон бэхэлжээ. “Буга намнасан хүнд буян хишиг тогтохгүй, бузарт баригдана”,“бурхан шүтээнээ бузарласан айл бугт идэгдэнэ” гэх мэт хийсвэрлэн хэлэх үгс нь хий биес хийсгэлэн зайтангуудтай хүн ёсоор харилцах хүндлэл оршоо гэсэн санааг давхар өгөгдөлд өрнүүлжээ.
Өмч хүртэл өргөл өнөд даялах бууц мэт ээ гэх. Даялан буй нийхэм даяаршин буй дэлхий дэнжигнэж, дэнж савалзаж буй нь дэлхий буруу хойшоогоо бухсаных гэлтэй. “Төлөөр баяжиж шөлөөр цадна” хэмээхүй нь түмэн сүргээ маллан хариулж, төл малаар нь дэвжин дээшлэхийг билэгдэн хэлжээ. Шөл шимтэй шөргөлзөх аюул хомхой бага хэмээн сануулжээ. Тарвагаар баяжихгүй, тамхиар хоосрохгүй гэх нь бараг тарвага агнаж тамир суухгүй там үлгэртэй, тамхи хэдий уушгинд хортой ч уутлах аюул нь тарвага агнахаас ч тамир нь аядуу гэх.
Малын хишиг тэнгэр бол манхайж явах заяаг бэхэлдэг тул машид хичээн явууштай. Төвөгшөөл үгүй төрөлх нутагтаа төрж өссөн бууцаа манан бадран амьдрах шиг буян хишиг хаана байна вэ. Ёдор бүрийг ерөөлөөр давах ерөндөгөө мэргэн монголчууд мэднэ. Хөдөө төрж өссөн, эдүгээ ч хөх агаартаа хөдөөнөө хөрөвжин амьдарч буй хүн бүрд талархлаа.
Сэтгэгдэл ( 0 )