Өнөөдөр 2026 оны наймдугаар сарын 11. Энэ өдрөөс хойш он дуусахад 142 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань өглөөн наран 05 цаг 42 минутад мандан, үдшийн наран 20 цаг 13 минутад жаргана. Өнөөдөр Улаанбаатар хотод өдөртөө цэлмэг 24 хэмийн дулаан байна. Иймд эрхэм уншигч та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Пакистан улсад төрийн далбааны өдөр, Чад улсад тусгаар тогтнолын өдөр, Япон улсад уул, хайрханы өдөр тохиож байна. Энэ өдөр Нобелийн шагналт Голландын эрдэмтэн Кристиан Эйкман, Пакистан улсын 10 дахь Ерөнхийлөгч Первез Мушарраф, “ФедЭкс” компанийг үндэслэгч Фредерик Смит, “Абакан” автомат бууг зохион бүтээгч Геннадий Никонов, “Apple” компанийг үндэслэгчдийн нэг Стив Возниак, Америкийн мэргэжлийн бөх Халк Хоган, Японы хөрөнгө оруулагч Масаёши Сон, Америкийн нэрт жүжигчин Вайола Дейвис, Италийн хөлбөмбөгч, дасгалжуулагч Массимиллиано Аллегри, Америкийн жүжигчин, хөтлөгч Жое Роган, Австралийн жүжигчин Крис Хемсуорт нар мэндэлжээ.
Энэ өдөр түүхийн хуудаснаа:
1315 оны энэ өдөр Европын их өлсгөлөн дэгдэв. Английн хаан хүртэл энэ өлсгөлөнгөөр талх авч чадахгүй нөхцөлд байжээ.
1786 оны энэ өдөр Британийн тэнгисийн цэргийн ахмад Френсис Лайт Малайзад хүрч Пенанг колони байгуулав.
1919 оны энэ өдөр Германд Веймарын Үндсэн хууль батлагдав.
1934 оны энэ өдөр Алькатраз арал дээр Холбооны шорон байгуулж, хөнгөн ялтай хоригдлуудыг байршуулж эхлэв.
1942 оны энэ өдөр Жүжигчин Хеди Ламарр, хөгжмийн зохиолч Жорж Антейл нар давтамжийн үсрэлтийн спектрийг холбох патент авчээ. Энэ нь үүрэн телефон, радио давтамж, Wi-Fi зэрэг орчин үеийн технологийн үндэс болсон юм.
1959 оны энэ өдөр Оросын хоёр дахь томоохон нисэх буудал болох Шереметьево олон улсын нисэх буудал нээгджээ.
1960 оны энэ өдөр Чад улс Францаас тусгаар тогтнолоо зарлажээ.
1972 оны энэ өдөр АНУ-ын хуурай замын байлдааны сүүлчийн анги нэгтгэл Өмнөд Вьетнамын нутгаас гарчээ.
2003 оны энэ өдөр НАТО Афганистан дахь энхийг сахиулах хүчний командлалыг хүлээн авав. Ингэснээр 54 жилийн түүхэндээ анх удаа Европын нутаг дэвсгэрээс гадуур цэргийн ажиллагаа явуулсан нь энэ болсон юм.
2023 оны энэ өдөр Восточный сансрын буудлаас “Луна 25” хөлөг хөөрчээ.

Сэтгэгдэл ( 0 )