ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Б.Сэцэн | Zindaa.mn
54 минутын өмнө

Өнөөдөр 2026 оны наймдугаар сарын 12. Энэ өдрөөс хойш он дуусахд 141 хоног үлдэж байна. Өглөөн наран 05 цаг 43 минутад мандан, 20 цаг 12 минутад жаргана. Өнөөдөр Улаанбаатар хотод цэлмэг, 25 хэмийн дулаан байх тул уншигч та хувцсаа тохируулж өмсөөрэй.

Өнөөдөр дэлхийн зааны өдөр, НҮБ-аас зарласан Олон улсын залуучуудын өдөр тохиож байна. Тайланд улсад ээжүүдийн өдөр, ОХУ-ыд нисэх хүчний өдөр. Өнөөдөр Данийн хаан III Кристиан, Их Британийн хаан IV Жорж, Нобелийн шагналт Испанийн жүжгийн зохиолч Ясинто Бенавенте, Америкийн кино урлагийн нэрт зүтгэлтэн, найруулагч Сесиль ДеМилл, Нобелийн шагналт Австрийн нэрт эрдэмэтэн Эрвин Шройдингер, Сингапурын анхны Ерөнхийлөгч Юсоф бин Ишак, Гиннессийн дээд амжилтын номыг хамтран зохиолцсон Росс МакУиртер, “Соросын сан”-г үндэслэгч, бизнесмен, Жорж Сорос, Францын 24 дэх Ерөнхийлөгч Франсуа Олланд, Америкийн домогт талбайн теннисч Пит Сампрас, Японы мэргэжлийн сүмогийн 65 дахь ёкозүна Таканохана, Америкийн жүжигчин Кейси Аффлек, Францын хөлбөмбөг Жибрил Сиссе, Мэргэжлийн боксын хүнд жингийн аварга, Английн тулаанч Тайсон Фюри, Италийн хөлбөмбөгч Марио Балотелли, Америкийн сагсанбөмбөгч Крис Мидллтон, Английн жүжигчин, загвар өмсөгч Кара Делевин, Грекийн талбайн теннисч Стефанос Циципас, Голландын хөлбөмбөгч Матиас де Лигт нар мэндэлжээ.

Энэ өдөр түүхийн хуудаснаа:

1099 оны энэ өдөр Загалмайтны аян дайны сүүлчийн тулаанд Фатимидын хүчийг загалмайтнууд буулган авав.

1492 оны энэ өдөр Суут аялагч Кристофер Колумб шинэ ертөнц рүү хийх анхны аяллын хүрээнд Канарын арлуудад хүрчээ.

1851 оны энэ өдөр Зохион бүтээгч Исаак Сингер оёдлын машинд зохиогчийн эрхийн гэрчилгээ авчээ.

1898 оны энэ өдөр Бүгд найрамдах Хавай улсын төрийн далбааг Йолани ордноос буулгаж, АНУ-ын төрийн далбааг мандуулав.

1914 оны энэ өдөр Франц, Их Британи улс Австри-Унгарын эзэнт гүрэнд дайн зарлажээ.

1944 оны энэ өдөр Нацистын Германы цэргүүд бараг долоо хоног үргэлжилсэн Волагийн хядлагаа зогсоов. Энэ үеэр бараг 40 орчим мянган хүн ямар нэгэн шалтгаангүйгээр ялгаварлан гадуурхлын золиос болж хороогдсон юм.

1964 оны энэ өдөр Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл ноёлсон Өмнөд Африкийг Олимпын наадам оролцох эрхийг нь хасав.

1981 оны энэ өдөр алдарт IBM компани анхны суурин компьютерийг худалдаанд гаргажээ.

1992 оны энэ өдөр АНУ, Канад, Мексик улсууд Хойд Атлантын чөлөөт худалдааны хэлэлцээг боловсруулж дууссанаа зарлав.

2000 оны энэ өдөр Баренцын тэнгист ОХУ-ын Тэнгисийн цэргийн “Курск” шумбагч онгоц дэлбэрч, осолдов. Цэргийн сургуулилт хийх үеэр тохиосон энэхүү ослын уршгаар хөлгийн багийн 118 хүн бүгд амь үрэгдсэн билээ.

2015 оны энэ өдөр БНХАУ-ын Тяньжин хотод аммонын нитрат хадгалж байсан хоёр контейнер дэлбэрч 173 хүн амиа алдан, 800 орчим хүн гэмтэж, бэртжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top