Zindaa.mn өнгөрсөн долоо хоногт нийтэлсэн улс төрийн мэдээний тоймыг хүргэж байна. Мэдээний дэлгэрэнгүйг үзэхийг хүсвэл гарчиг дээр нь дарна уу.
Иргэний байгуулллагууд Жо Байденийг эсэргүүцлийн лоозонтой угтав
...Монголд цөмийн хог хаягдал булшлах тухай Япон, Орос, Хятадын хэвлэлүүдэд удаа дараалан бичигдсэн билээ. Манай улсын эрх баригчид Япон, Америк, Арабын бүгд найрамдах Эмират улсуудтай энэ талаар албан бус яриа хэлцэл хийж байсан гэдэг. Сүүлийн саруудад Монголын бараг бүх мэдээллийн хэрэгсэл...
Хоёр Ерөнхийлөгчийн айлчлал итгэл, хардалтыг хамтад нь үлдээв
...Ж.Байден Монголоос Японыг зорин ниссэн юм. Түүний энэхүү Азийн орнуудаар хийсэн аялал нь Хятад, Монгол, Япон гэсэн дарааллаар үргэлжилсэн бөгөөд цөмийн хаягдал булшлах тухай яриа хүчтэй өрнөсөн цаг үетэй давхацсан тул иргэний байгууллагууд, иргэд маань “Энэ ч юу л бол. Ерөнхийлөгчтэй ганцаарчилсан уулзалт хийж, цөмийн хаягдлыг манайд булах талаар тохиролцсон юм биш биз” гэсэн хардлагыг төрүүлээд авчээ. Түүгээр зогсохгүй Монголын газрын доорхи баялгийг ашиглахын төлөө их гүрнүүд уралдаж эхэллээ гэх дүгнэлтийг цөөнгүй хүмүүс хийгээд амжив бололтой. Америкчууд Таван толгойг ашиглахад оролцоно. Солонгосчууд мөн адил. Цаашлаад Монголын ховор метал ч бас америкчуудын...
...Нутгийн иргэдийн дотоод санааг уншина гэдэг бол маш чухал. Сум болгоны иргэд, намын гишүүд өөрийнхөө дотоод санааг, аймаг, сум багийнхаа хэмжээнд тулгамдсан асуудлыг илэрхийлж байна. Монгол орны хөгжил дэвшил, орон нутгийн амьдрал ямар байна. Нэгдүгээрт бид юуг хүсч хүлээж байна. Хоёрдугаарт тухайн орон нутагт гарч байгаа алдаа дутагдалтай зүйлийг шууд газар дээр нь ярьж шийдэх юмаа шийдэж, анхааруулах зүйлээ анхааруулж байгаа. Энэ бол зайлшгүй байх зүйл. Ний нуугүй хэлэхэд...
“Шар айраг”-ийн Г.Ганхүү хотын захиргааны дэргэд иргэний зөвлөл байгуулна гэнэ
...ИХ-ын гишүүн З.Алтайн хамт олон газраар явж, сонирхолтой нэвтрүүлгүүд бэлтгэн монголчууддаа хүргэж байсан юм. Тиймээс ч холын аянд ганзага нийлж явсан нөхөр нь Иргэний зориг намд орж, улмаар Ерөнхий нарийн бичгийн дарга болмогц З.Алтай бас түүний нам руу хандарч, нэг дэмжигч нь болсон биз. Саяхан...
...Саяхан Инфинити брэндийн тансаг зэрэглэлийн машинуудыг Моннис группийнхэн танилцуулах албан ёсны арга хэмжээгээ өнгөрсөн баасан гарагт зохион байгуулсан юм. Энэ үеэр УИХ-ын эрхэм гишүүн Д.Загджав морилж яваа харагдлаа. Гэтэл сонгогдсон тойрог болох Хан-Уул, Багануурын иргэд нь түүний царайг сонгуулиас хойш тун бага харсан гэж гомдоллодог юм билээ. Хэзээ ч хэлэлцэгддэггүй Казиногийн тухай хууль...
Н.Энхбаяр “тоглолт хийж байна”
...Үүнийг хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр Төв аймаг руу явсан намын гишүүд нь ирж амжаагүйтэй холбон тайлбарлажээ. Гэсэн хэдий ч Н.Энхбаярын намрын синдром нь эрт хөдлөөд олны анхаарлыг өөртөө татахын тулд “тоглолт хийж байна” гэх хүн олон байна. Ямартай ч...
Ерөнхийлөгчийг Мүүнийн шашнаас хамгаалах гэнэ
..."Цахим өртөө" клубынхэн “Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг мүүнийн шашнаас хамгаалах хөдөлгөөн" өрнүүлэх болжээ. Уг клубын гишүүдийн олонх нь хилийн чанадад ажиллаж, амьдардаг залуус бөгөөд мүннийн шашны ухуулга, сурталчилгаанд оролцож, цаад булхайг нь олж мэдсэн гэнэ. Тиймээс энэ сард Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулах Дэлхийн энх тайвны чуулга уулзалтыг...
Нас гэдэг чинь юу юм бэ, зүгээр л тоо шүү дээ
...манай улсад албан ёсны айлчлал хийж буй АНУ-ын дэд Ерөнхийлөгч Ж.Байдэн, БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мен Баг болон УИХ-ын дарга Д.Дэмбэрэл нар 1941 онд эх дэлхийд мэндэлсэн үе тэнгийн үхэр, хонь жилтнүүд аж. Өдгөө 70 насыг зооглосон Ж.Байдэн л гэхэд 1973-2009 оныг хүртэл парламентын гишүүнээр сонгогдож байгаад дэд Ерөнхийлөгчийн албанд очсон бол Ли Мен Багийн хувьд 70 насандаа БНСУ-ын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлыг чадамгай нь аргагүй биелүүлж явна. Тэгвэл монголчууд бидний тухайд дэндүү...
Д.Энхбат “Жингэр” нохдод хонгоо уруулав
...Тэрээр “Жингийн цуваа явдагаараа явж, жингэр ноход хуцдагаараа хуцаж л байг” хэмээн хэлсэн нь Ногоон намын гишүүд, ялангуяа эмэгтэй гишүүдийг ихэд бухимдуулаад авчээ. Тэд эхчүүд эмэгтэйчүүдийг нохойтой зүйрлэлээ хэмээж буй. Улс төрчдөд хааяа үгийн алдаа гаргах тохиолдол байдаг л биз. Гэхдээ Д.Энхбатын Ногоон намаа бусниулж, дур мэдэн Иргэний зориг намтай нийлүүлэн, хууль бус үйлдэл хийсэнд тус намынхан илүү их дургүйцжээ. Цаашдаа Д.Энхбат шинээр нэгдсэн намаа Иргэний зориг-Ногоон нам гэж нэрлэх нь утга учир...
Н.Даваа Төрийн гурван өндөрлөгт захидал илгээлээ
...Хамгийн эмгэнэлтэй нь Монголд үйл ажиллагаа явуулдаг гадаадын компаний захирлын эрх ашгийн үүднээс сайдыг дор нь огцруулсанд байдаг. Туслахыг хүссэн казак анд маань Каспийн тэнгисийн эрэг дагуу замын 2 талаар төгсгөл нь үл харагдах хоорондоо ойрхон зайтай, олон нефтийн цооногт ажиллаж буй насосуудыг газар дээр нь үзүүлж, өөрийн 6 ширхэг цооногоос өдөрт 1 сая долларын борлуулалт хийдэг талаар танилцуулаад “Монгол улс газрын тосны их нөөцтэй юм. Харамсалтай нь “муу хуулийнхаа ачаар” хөрөнгө нь олдсон ч хэрэглэхийн заяа дутаж байна” гэж зөвлөж билээ. Энэ бол...
Москва мужийн амбан захирагчийг буудан хөнөөжээ
...Талийгаач нь өнгөрөгч дөрөвдүгээр сард Москва мужийн амбан захирагчийн сонгуульд оролцож байсан юм. Тэрбээр Оросын ирээдүйтэй улстөрчөөр нэрлэгдэж, олны талархлыг хүлээсэн нэгэн байсан ажээ. Оросын иргэд түүнийг дэндүү шударга залуу байсан энэ зангаасаа болж амь үрэгдлээ гэж байгаа бол хууль хяналтын байгуулагынхан гэмт бүлэглэлийн гарт амиа алдсан байж болзошгүй. Учир нь сүүлийн үед...
Бүгд Найрамдах Финланд Улсын Ерөнхийлөгч айлчилна
...Бүгд Найрамдах Финланд Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой хэлэлцээ хийж, Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл, Ерөнхий сайд С.Батболд, албаны бусад хүмүүстэй уулзаж, Монгол Финландын бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтад оролцож үг хэлэхээр төлөвлөж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2010 оны 10 дугаар сарын 5-7-нд...
Тэргүүн шадар сайдын бие чилээрхжээ
...Солонгосын «Ионсей» эмнэлэгт онош тодруулахаар явсан байна. Уг нь Н.Алтанхуяг сайд эрүүл мэнддээ нэлээд анхаарч амралтын өдрүүдэд ууланд авирч алжаалаа тайлдаг билээ. Хэр барагтай өвчний нэр хэлдэггүй түүний бие ийнхүү чилээрхсэн нь ажлын ачаалалтай холбоотой хэмээн ойр дотныхон нь тайлбарлаж байгаа аж. Тэргүүн шадар сайд...
С.Баярын томилгооны нөлөө тасраагүй байна
...Оюу толгой, Таван толгойг гадаадынхантай хувааж идэхэд С.Баярт нас залуу цус шингэн, юмны учир мэдэхгүй пацаанууд хэрэг болсон бололтой. Оюу толгойн гэрээ хууль бус болсонтой санал нийлэхгүй хүн бараг үгүй. Сайн гэрээ болсон хэмээн сөргүүлж магтах хүмүүс нь хөлсний хэдэн бичиглээчид, одоо УИХ-д сууж буй алиа марзан нөхөд л байх шив дээ. Таван толгойн 40 хувийг Хятадад өгсөн нь үнэхээр Но-той. Хятадууд удахгүй энэхүү 40 хувь дээрээ монголчуудад оногдсон хувьцааг худалдааж аваад л 51 хувийг эзэмшдэг болох боломжийг нь нээгээд өгчихсөн байна. Саяхан хэсэг эрдэмтэд үүнийг нь...
”Жигүүр Гранд”-ын Д.Баттөр ирэх сонгуульд эхнэрээ сойно
...«Жигүүр Гранд»-ын захирал, «Гранд» хамтлагийн продюсер зэрэг олон сэтэртэй Д.Баттөр ч үүнээс яаж дутах вэ гэсэн шиг 2012 оны сонгуульд эхнэрээ Ховд аймгаас нэр дэвшүүлэхээр ихэд хичээх болсон гэнэ. Түүний хувьд өөрийгөө ямар нэгэн тойргоос гарах «шансгүй» гэдгээ хүлээн зөвшөөрч ийнхүү эхнэрээ уугуул нутагт нь «сойж» байна гэх хүмүүс ч байна. Ямартай ч түүний эхнэр Н.Эрдэнэтунгалаг Ховд аймгаас...
...“Энэ дүүргээс би 10 мянган хүнийг Японд ажиллуулна” гэж амласан юм. Ер нь өнгөрсөн сонгуулиудад ганц Д.Батбаяр ч биш Ардын намын бас олон хүн тойргийнхоо залуучуудыг Солонгос улсад ажиллуулна хэмээн амлаж байлаа. Өөрөөр хэлбэл тэд Монголоо хөгжүүлэхэд залуус та нар гар бие оролцож, төмөр зам, авто зам, барилга зэргийг барихад оролцох хэрэггүй гэснээс ялгаагүй юм ярьж явсан даа, хөөрхий. Нэгэн бодлын зэвүү хүргэмээр иймэрхүү эх орон ч бус сэтгэмж улс төрчдөөс анх гарч байсан юм. Д.Батбаяр гишүүний дээрх амлалт үнэндээ биелэх ямар ч боломжгүйг...
Н.Энхбаяр жижиг намуудын эрэлд
...Тэрбээр ирэх сонгуульд жижиг намуудыг өөртөө нэгтгэх нь үр дүн авчирна хэмээн тооцоолсон аж. Тиймээс сүүлийн үед жижиг намуудын удирдлагуудыг эрж хайн, урьж уулзан тактик төлөвлөгөө ярьж, ухуулж сурталчлах ажлыг зогсоо зайгүй хийж буй ажээ. Одоогоор ҮШН, Эх орон зэрэг эвлэж нэгдэх нам хайж байсан жижиг намууд Н.Энхбаярт дагаар орж магадгүй болсон гэнэ. Хэзээнээсээ Н.Энхбаяр...
“Улс төрийн тэтгэвэр”-т сууж буй С.Төмөр-Очир багш нараа ямар ч шалтгаангүйгээр ажлаас халдаг болжээ
...“Улс төрийн тэтгэвэр” гэдэг хэллэг харин саяхнаас яригддаг болжээ. УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж энэхүү нэр томъёог анх гаргаж ирэхдээ Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр дээр “Туршилтын журмаар” хэрэглэсэн нь тун зохимжтой болсон тул хүмүүс үг яриандаа өргөн хэрэглэж байгаа юм. Дахиад улс төрийн тогоо руу орж ирэх боломжгүй хүмүүсээ энд тэндэхийн их дээд сургуульд хуваарилдаг, эсвэл гадаад оронд элчин сайдын яам бараадуулж хаядаг байна. Ардын намынхан үүнийгээ бас “Улс төрийн тэтгэвэр”-т хамааруулна. С.Төмөр-Очирын хувьд...
УИХ-ын дарга ХКН-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
...Сайн хөршийн найрсаг харилцаанд түшиглэсэн хоёр орны хамтын ажиллагаа улс төр, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн бүхий л талыг хамран улам бүр гүнзгийрч, улмаар стратегийн түншлэлийн түвшинд хүрээд буйд сэтгэл ханамжтай буйгаа УИХ-ын дарга уулзалтын эхэнд тэмдэглээд хоёр орны харилцаанд бэрхшээл хүндрэлтэй ямар нэгэн асуудал байхгүй нь харилцаа, хамтын ажиллагааг урагшлуулахад нэн дөхөм юм гэдгийг онцлов. Тэрбээр ноён даргын энэ удаагийн айлчлал нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг...
Д.Дэмбэрэл, С.Баярцогт хоёрын яриа зөрөв
...Үндсэндээ ажил нь зогсчихож. Боловсрол, Соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр сургууль, цэцэрлэгүүдийн барилгууд мөнгөгүйгээс хүлээгдлээ хэмээн их л санааширсан шинжтэй хэлж байна лээ. Ер нь эдгээр бүх бүтээн байгуулалтын ажлыг өвлөөс өрсөн хийхэд улсын хэмжээнд 300 орчим тэрбум төгрөг шаардлагатай юм байна. Харин Сангийн яам төсвийн тодотголоо хэрхэн хийж, Засгийн газраар хэлэлцээд...
...Бүр сүүлдээ Монголын залуучуудын холбоо гэдэг байгууллагын даргыг хусч хаяад оронд нь очих гэсэн залуус Ардын нам, Ардчилсан намаас “далд томилолт” авчихсан гүйлдэх болов. Ардчилсан намын дэргэдэх залуучуудын байгууллагын дэд тэргүүн Ц.Баатархүү, Ардын намаас бас хэн хэн ч гэнэв өрсөлдөх болж байх шиг байна. Монголын залуучуудын холбооны одоогийн дарга Ц.Зоригбаатар уг нь огцрох болчихсон хүн л дээ. Олигтой юм ер хийгээгүй. Хийдэг ажил нь гадаадад дуртай үедээ зорчих. Солонгосчуудтай нийлээд барилга барьж, залуучуудыг орон сууцжуулна гээд луйвар хийчихсэн гэж байгаа. Азаар харин шоронд суулгүй үлдсэн. Түүхт 90 жилийн ойн баярын өдрүүдэд...
Х.Баатар ГЕГ-ын даргаар ажиллаж байх үед:
1. УИХ-ын дарга Дэмбэрэлийн хүү Нямцогт
2.УИХ-ын гишүүн Дондогийн эхнэр Цэрэндулам
3.УИХ-ын гишүүн Улааны охин Ундрал
4.УИХ-ын гишүүн Ганбямбын эхнэр Жаргалсайхан
5.УИХ-ын гишүүн асан Цэрэнжамцын эхнэр Нэргүй
6.УИХ-ын гишүүн асан Пүрэвдоржийн бэр Нарангэрэл
7.УИХ-ын гишүүн асан Норовсамбуугийн хамаатан Сарангэрэл...
Ерөнхийлөгчийн тухай баримтат кино хийнэ
...Энэ удаа хувийн журмаар ирсэн манай Ерөнхийлөгчийг дагаж Их Британийн "СNN" телевизийн хоёр сэтгүүлч Ерөнхийлөгчийн тухай баримтад киноны зураг авах ажлыг гүйцэтгэж явав. Онгоцны буудалд үлээвэр найрал хөгжимтэй угтуулан. Ховд аймгийг харах өндөрлөг, сангийн хэрэм, Амарсанаагийн цэцэрлэгт байрлах...
Сэтгэгдэл ( 0 )