Монгол цэргийн жавхаа уралдаан болно

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 25

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газар, дотоодын цэргийн штабтай хамтран нийслэлийн цэргийн хүрээнд байрлах анги, байгууллагуудын дунд тэргүүний жагсаалч, дүрэм анги хамт олныг шалгаруулах Монгол цэргийн жавхаа уралдааныг зохион байгуулах тухай Удирдлагын зөвлөлийн хуралд Нийслэлийн цэргийн штабын дарга хурандаа Ж.Болдбаатар удирдлагын зөвлөлийн гишүүдэд танилцууллаа. Тэргүүний жагсаалч анги, хамт олон шалгаруулах Монгол цэрийн жавхаа уралдаанд нийт 25 анги, байгууллагын офицер, ахлагч, сонсогч гэрээт цэргийн болон хугацаат цэргийн албан хаагчид зэрэг 7200 гаруй цэргийн албан хаагч оролцох юм байна. Уралдааныг 2 үе шаттайгаар явуулж амжилттай оролцсон агиудын жагсаалыг Сүхбаатарын талбайд нийслэлийн иргэдэд үзүүлэхээр төлөвлөжээ.  Уралдааны эхний шалгаруулалт 2013 оны 4 дүгээр сарын 04-15-ны өдрүүдэд болох бөгөөд дараагийн шатанд 9 ангийг шалгаруулна гэж тэрээр хэллээ. Эх орон, ард түмэн, хамт олон эр цэргээрээ, хуагцаат цэргийн алба хааж байгаа хүүгээрээ эцэг эх гэр бүлийнхэн нь бахархасан энэхүү жагсаалын ажиллагаа нь залуучуудыг эх оронч үндэсний бахархалт үзлээр хүмүүжүүлэх төлөвшүүлэх, цэргийн ёслолын арга хэмжээг иргэдэд сурталчилах өдөр байх болно гэж онцлон хэлсэн юм.  Удирдлагын зөвлөлийн гишүүд Монгол цэргийн жавхаа уралдааныг зарлахын төлөвлөгөөний дагуу зохион байгуулахыг дэмжлээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top