Үс засуулбал өлзийтэй сайн

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 26

Аргын тооллын: 2013.1.26 Бямба гараг

Билгийн тооллын: 15. Зургаан цагаан мэнгэтэй хар луу өдөр

Наран ургах шингэх: 08.19-17.31

Үс засуулбал: Өлзийтэй сайн

Барилдлага: Түлэх

Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, үхээрийн үйлд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top