Сар шинийн баярыг бүх нийтээрээ цэвэр цэмцгэр орчинд угтан иргэд ая тухтай амарч, баярлах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал бүх нийтийн их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах удирдамж гаргалаа. Удирдамжтай холбоотойгоор дүүргүүдийн Засаг дарга нар мөн захирамж гаргасан юм. Удирдамжийн дагуу нийслэлийн бүх аж ахуй нэгж, албан байгууллага, хувь хүмүүс өнөөдөр болон 2 дугаар сарын 2-ны Бямба гаригт тус тус их цэвэрлэгээнд хамрагдах юм. Цэвэрлэгээгээр нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай,ногоон байгууламжийн хог хаягдлыг цэвэрлэн, халтиргаа гулгааг арилгаж ,айл өрхүүд гудамж, байрны талбай ,орц , цахилгаан шатанд чийгтэй цэвэрлэгээ хийх юм. Бүх нийтийн их цэвэрлэгээнд Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн томилсон ажлын хэсгийн бүрэлдэхүүн хяналт тавьж ажиллах бөгөөд хог хаягдлыг өдөр бүр уртасгасан цагаар Хот тохижилт үйлчилгээний газар ачиж тээвэрлэнэ.
Харин их цэвэрлэгээндээ гараагүй байгууллага хувь хүнийг МХЕГ-аас торгох гэнэ.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )