МИАТ компанийн хөрөнгө мөнгийг Тайванийн банк руу шилжүүлэн угаасан хэргээр цагдан хоригдож буй сэжигтнүүдийн тоо нэмэгдлээ. МИАТ компанийн гүйцэтгэх асан Б.Эрдэнэбилэгийг өчигдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцноос буухад нь цагдаагийнхан баривчлан ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангийн Цагдан хорих төвд хорьсон байна. Тэрбээр МИАТ-ын дайны эрсдлийн даатгалын мөнгийг завшсан хэрэгт холбогдож байгаа юм.
Г.Ананд

Сэтгэгдэл ( 0 )