Д.Батхуяг 120 лицензийн хэргээр шүүгдэж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 28

 

Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуяг нарт холбогдох хэргийн шүүх хурал Ганц худаг буюу Цагдан хорих 461 дүгээр ангид болж байна.

Д.Батхуяг нь анх Урт нэртэй хуулийн хүрээнд шийдвэрлэгдэх байсан  194 тусгай зөвшөөрлийн асуудалтай холбоотойгоор шалгагдаж эхэллээ гэгдэж байсан. Тэгвэл мөрдөн байцаалтын явцад Д.Батхуяг нь эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж 120 орчим лицензийн зөвшөөрлийг хууль бусаар бусдад олгосон болох нь тогтоогдоод байгаа аж.

Тэрчлэн  “Саусгоби сэндс” компанийн эзэмшиж байсан хайгуулын таван лицензийг сунгах эрх нь цуцлагдах хууль зүйн үндэстэй байхад дөрвийг нь цуцлалгүйгээр эрхийг нь сэргээж, тус компанид буцаан олгосон хэрэгт буруутгагдаж байгаа.  Тухайлбал, нэг лицензийг нь уг компаниас авч, найзынхаа компанийн нэр дээр шилжүүлсэн хэрэг нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон гэх мэдээлэл байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top