Э.Бат-Үүлийн шийдвэрийг хүлээж байна гэв

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 28

“Паркаа аваръя” хөдөлгөөнд нэгдсэн УИХ-ын нэр бүхий гишүүдийн Паркийн газрын асуудлаарх 6 асуулт бүхий асуулгад Ерөнхий сайд Н.Алтанхуяг “МУ-ын Засгийн газар ҮСАХ нь залуучууд чөлөөт цагаа өнгөрүүлэх амралт, зугаалгын цогцолбор байх ёстой” гэж үзэж, дэмжиж буйгаа илэрхийлсэн. Тэгвэл  тус хөдөлгөөнийхөн  одоо Нийслэлийн засаг дарга Э.Бат-үүлийн шийдвэрийг хүлээж байгаагаа илэрхийлж байна.  “Паркаа аваръя” хөдөлгөөний залуучуудын зорилго нь паркийн эзэмшил 30 гаруй га талбай нь бүрэн утгаараа хүүхэд залуучуудад зориулагдсан амралт зугаалгын цогцолбор байгаасай гэж хүсэж буй гэнэ. Тухайлбал, энэхүү паркийг орчин үеийн тоглоомтой цэцэрлэгт хүрээлэн, хүүхэд залуучуудад зориулсан номын сан, спорт цогцолбор, хүүхэлдэйн театр, томоохон  тоглолт хийж болохуйц тайзтай талбай, кинотеатр гээд бүхий л зүйлтэй байгаасай гэж хүсэж байгаа аж.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top