Автобусны тасалбарын үнэ нэмэгдэхгүй

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 29

Түлшний үнэ нэмэгдсэн, байнга алдагдалтай ажиллаж байна гэсэн шалтгаанаар нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгчид тасалбарын үнийг 200 төгрөгөөр нэмж 600 болгох саналтай байгаагаа мэдэгдсэн билээ. Тэгвэл энэ талаар Нийслэлийн Засаг даргын Барилга, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч дарга Н.Гантөмөр нэмэгдэхгүй гэсэн албан ёсны мэдэгдэл хийв. Өөрөөр хэлбэл том оврын автобусаар зорчих тасалбарын үнэ нэмэгдэхгүй юм.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top