Хяналт шалгалтаас илүү анхаарах зүйл байна гэв

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 29

 Мэргэжлийн хяналтын ерөнхий  газраас өнөөдөр  удирдах ажилтны зөвлөгөөнөө зохион байгууллаа. Зөвлөгөөнд  Монгол Улсын Шадар сайд оролцож тус байгууллагын өөрчлөлт шинэчлэлийн талаар ярилцлаа.

Манай улс 2003 онд хяналтын нэгдсэн тогтолцоонд шилжсэн нь өнөөгийн дэлхийн улс орнуудад эрчимтэй явагдаж байгаа шинэ чиг хандлага руу эрт шилжиж орсон   үнэлүүштэй давуу тал хэдий ч, бүтцийн өөрчлөлт хийх, мэдээллийн технологийг иж бүрэн нэвтрүүлэх зэрэг ажлууд хийгдээгүй байгааг Олон улсын санхүүжилтийн корпорациас онцолж байна.

 Мэргэжлийн хяналтын байгууллагын цаашдын өөрчлөлтийн талаар Шадар сайд хэлэхдээ “Шаардлагагүй хяналт, шалгалтыг хүчингүй болгох, давхардлыг цөөлөх, нийтийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн хяналтыг гол болгох,хяналт, шалгалт хийдэг бүх байгууллагууд мэдээллээ шуурхай солилцох нөхцөл бүрдүүлэх,хяналтыг эрсдэлийн үнэлгээнд төлөвлөж хэрэгжүүлдэг болох, хууль, тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулахын тулд бизнес эрхлэгчдийг соён гэгээрүүлж, зөвлөн тусалдаг, урьдчилан сануулдаг, сургалтанд хамруулдаг болох, байцаагч нарыг мэргэшүүлэх, чадавхижуулах гэсэн үндсэн зургаан  асуудалд төвлөрч ажиллана гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top