Б.Энэбиш өөрийгөө өмөөрөөд байна уу?

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 29

Хоёр жил гаруй хугацаанд “Эрдэнэс МГЛ”-ийг удирдсан бас өдгөө хүндхэн байдалд орчихоод байгаа “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирлаар ажиллаж байсан  Б.Энэбиш эрхмийг ЭБЭХ-ний сайд асан  Д.Зоригтын найз гэдэг.

Д.Зоригтийн  улс төрийн карьер өссөнөөр найз Б.Энэбишийгээ төрийн мэдлийн компани руу  татсан гэсэн үг л дээ. Тэрчлэн Тавантолгой ордыг эргэлтэд оруулах  чухал компанийн удирдлагаар ажилласан Б.Энэбиш эрхэм өөрийгөө энэ том төслийг нуруутай авч явсан гэж магтдаг.

Түүнчлэн сүүлийн үед “Эрдэнэс Тавантолгой”-той холбоотой үүсээд байгаа асуудлуудаар өөрийн байр суурийг илэрхийлэхдээ үйл ажиллагаа нь ингэтлээ дордох учиргүй байсан хэмээж байгаа. Түүний ингэж өгүүлж буйг  нэг талаас өөрийгөө өмөөрч, хариуцлагаас бултаж байгаа хэмээн харагсад ч  байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top