Нийслэлийн их цэвэрлэгээ энэ долоо хоногийн бямба гаригт үргэлжлэхээр болсныг Нийслэлийн Хэвлэл мэдээлэл,олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулах удирдамж гаргасны дагуу өнгөрсөн бямба гаригт их цэвэрлэгээний ажил өрнөсөн юм.
Цэвэрлэгээгээр онцгой анхаарч цэвэрлэх гудамж, зам талбайн жагсаалт гаргасны дагуу нийт 92 гудамж, зам талбайн явган хүний зам, автозамын цас мөсийг арилгаж, бүрэн халтиргаагүй болгосон бол дүүргүүдийн нутаг дэвсгэрт үүссэн нийт 179 үүсмэл хогийн цэгийг цэвэрлэж, ачиж тээвэрлэн хогийн төвлөрсөн цэгт хүргэжээ.

Сэтгэгдэл ( 0 )