Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын хороо саяхан хуралдаж, дарга Л.Эрхэмбаярыгаа олонхийн саналаар огцруулахаар шийдвэрлэсэн талаар мэдээлсэн. Мөн тэрээр тамга тэмдгээ өгөлгүй зугтаагаад байгаа талаар дуулгасан. Тэгвэл одоо хүртэл тамгаа өгөхгүй зугтсан хэвээрээ байгаа аж. Тэгээд зогсохгүй өөрийг нь огцруулсан хурал хууль бус болсон учир дахиж хурал зарлан хуралдуулах шаардлагатай гэж үзээд Нийслэлийн орлогч Н.Гантөмөрийн хамтаар өнгөрсөн амралтыг өдрүүдийг тааруулан СХД-ийн АН-ын Хорооны хурлыг хуралдуулахаар төлөвлөсөн байсан аж. Хурлын зарыг намын хорооны 105 гишүүдэд хүргэж, утсаар дуудаж, урилга тараасан боловч 88 гишүүн нь хууль бус хурал зарлан хуралдуулах гэж буйг нь эсэргүүцээд ирээгүй юм байна. Хуралд ирэх ёстой 105 гишүүнээс 17 хүн “Дархан Плаза” төвд цуглажээ.

Сэтгэгдэл ( 0 )