Дөнгөж сая Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Энэ хуулийн төслийг баталснаар Засгийн газрын хууль бус томилгоог таслан зогсоох гэнэ. Мөн Төрийн албаны зөвлөл бол зөвхөн томилгоо хийдэг байгууллага болчихсон тул аливаа “мест”-д ганц хүн тулгадаг. Үүнийг болиулж, яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарын хэмжээнд бусад холбогдох байгууллагуудын ерөнхий менежерүүд нь томилгооны асуудлыг шийддэг байхаар зохицуулах болно гэдгийг хууль санаачлагч тайлбарлав. Хуулийн төслийг боловсоруулахдаа Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоогоос санал авсан байна. Тэрбээр хуулийн төсөлд байгууллагынхаа зүгээс бүх санлаа өгсөн, орсон гэдгээ хуралдааны үеэр хэлэв.
Хуулийн төсөлтэй холбоотойгоор Д.Эрдэнэбат гишүүн: Төрийн албатай холбоотой, асар том төрийн бүтэцтэй улс төртэй холбогддог хууль. Тиймээс энэ хуулийг ингэж хэсэгчилж ярилцмааргүй байна. Энэ хууль чинь өөрөө бусад олон хуультай хамаатай. Тэгэхээр эмзэг сэдэв бүхий энэ хуулийн төслийг төгөлдөршүүлмээр байна. Яарахгүйгээр хуулийн төслийг боловсоруулж болохгүй юу? Ер нь бол энэ хуулийн төслийг дэмжиж байгаа гэдгээ хэлэв.
Энэ хуулийн төсөлтэй агуулгын хувьд ижил Нийтийн албаны тухай хуулийг АН-ынхан боловсоруулж байгаа юм. Тодруулбал АН-ынхан ы өнөөдөр алын хэсэг байгуулан хуулийн төслөө боловсоруулж байгаа ажээ. Харин цаг хугацааны хувьд МАН-ынхан түрүүлсэн тул ийнхүү өнөөдрийн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр хэлэлцэж байгаа юм байна.
Харин хуулийн төсөлтэй холбоотойгоор Ж.Батзандан гишүүн: Хуулийн төслийг хамтран боловсоруулах нь зүйтэй гэсэн бол М.Батчимэг гишүүн: Хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж байгаа. Тэгэхээр одоо энэ хуулийн төслийг дэмжээд, хэлэлцээд явахдаа ажлын хэсгээ нэгтгээд явъя гэсэн саналтай байгаагаа илэрхийлэв.
Улмаар энэхүү хуулийн төслийг гишүүдийн олонхийн саналаар дэмжив.
Яг одоо Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын 2013 оны хаврын чуулганаар хэлэлцэх асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэх асуудлын дарааллыг гаргахдаа хууль санаачлагчдаас саналыг нь авсан ажээ.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )