Сар шинийн бэлтгэл ажил эхэлж айл бүр бууз баншаа хийх энэ үеэр махны эрэлт хэрэгцээ нэмэгддэг. Гэсэн хэдий ч зах зээлийн үнээр борлуулагдах махны үнэ харьцангуй өндөр байгаа. Харин Нийслэлийн дүүргүүдэд нөөцийн махыг тодорхой цэгүүдээр худалдаалах ажил эхэллээ.
Баянзүрх дүүргийн хувьд энэ сарын 26-наас Жаст Агро ХХК-наас нийлүүлж байгаа нөөцийн махыг Оргил худалдааны төвөөр дамжуулан худалдаалж эхэлсэн. Тэнд хоньны мах 5200, ямаа 4200, үхэр 5700 төгрөгөөр худалдаалах аж. Гулуузаар болон жижиглэнгээр ч худалдан авах боломжтой юм байна.
Дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа нөөцийн махыг иргэдэд хүртээмжтэй худалдах болон махны чанарт хяналт тавин ажиллахыг холбогдох албаны хүмүүст үүрэг болголоо. Харин гуравдугаар сарын 1-нээс эхлэн хороо бүр дээр мах борлуулах цэгийг ажиллуулж ваучераар худалдана.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )