Ч.Хоролсүрэнд гэмээ үүрүүлээд бултах вий

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 30

Дайны эрсдэлийн даатгал нэрийн дор “МИАТ” ТӨҮК-иас их хэмжээний мөнгө завшсан хэрэгт буруутгагдаад бай­гаа “Монголиан Эйрлай­нес” группийн захирал Ч.Хо­рол­сүрэнгийн биеийн байдал муудсан гэх мэдээлэл дугаар шилжих мөчид ирлээ.

Хувь хүний нууцыг хадгалах үүд­нээс түүний оношийг олон ний­тэд мэдээлэх нь зохимжгүй юм. Гэвч эх сурвалжуудаас авсан мэдээллээс үзэхэд түүний эрүүл мэндийн байдлыг хүн­дэтгэн үзэхээс аргагүй байгаа аж.

Ч.Хоролсүрэн, түүний төр­сөн дүү Ч.Суурьтогтох болон “МИАТ” ТӨХК-ийн гүй­цэтгэх захирал асанууд болох Монгол Улсын гавьяат нисэгч Р.Бат-Эрдэнэ, Ц.Орхон, түүний гэргий Ү.Цэцэгмаа, ТӨХ-нд ажиллаж байсан С.Батхишиг нарыг баривчлан хориод байгаа билээ.

Тэдэнд Эрүүгийн хуулийн 166 дугаар зүй­лийн 1-ийн 3 буюу мөнгө угаах, тус хуулийн 150-ийн гуравт заасанчлан уг хэргийн улмаас бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэх зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн гэсэн мэдээлэл одоогоор олон нийтэд ил болоод байна.

Хэрэв эх сурвалжийн мэдээлсэнчлэн Ч.Хоролсүрэн­гийн бие муудахад хүрвэл “хамсаатанууд” нь түүнд хэр­гээ хүлээлгэх вий гэсэн айдас ч тэдний гэр бүлийнхэнд төрөөд байгаагаа мэдүүлж эхэл­сэн бололтой.

Ямартай ч Монголд урьд хожид дуулдаагүй “Дайны эрсдэлийн даатгал” гэгчээс их хэмжээний хөрөнгө завшсан хийгээд хэзээ ч “улайж” байгаагүй “МИАТ-ийн удирдлагуудын” гэх хэргийн “буглаа”-г анх удаа нээсэн нь олон нийтийн талархлыг хүлээж буй. Харин хэргийг хэрхэн шийдвэрлэх нь мөн л нийтэд ил тод байгаасай гэсэн хүлээлт үүсээд байна.

У.Оргилмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top