Гранд плазагийн зогсоолоос машин хулгайлагджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 30

 

Өчигдөр Улаанбаатар хотын хэмжээнд  25 гэмт  хэрэг үйлдэгдсэн байна. Эдгээрээс дийлэнх нь хулгайн гэмт хэрэг ажээ. Тодруулбал: 

  • 1.БГД 2-рхороо “STARS  худалдааны төвд хулгай орж лангуу түрээслэгч нарын  орлого болох 1,3 сая алдагдсан
  • БГД 2-р хороо “01-р сарын  29-ний 17:20-19:00 цагийн хооронд  Гранд-Плаза худалдааны төвийн хойд талын автомашины зогсоол дээр автомашинаа тавиад дэлгүүр ороод гарч ирэх үед  үзмэн ягаан өнгөтэй Тоүота-Приус  автомашинаа хулгайд алдсан,
  • БГД 4-р хороо  01-р сарын 29-ний 16 цагийн орчимд  Приус-10 автомашин алдагдсан
  • БГД-20 “Мах маркет”  агуулахаас  150 кг  үхрийн мах алдагдсаныг “Е” гэгч хүн үйлдсэнийг илрүүлэн шалгаж байна.
  • БЗД 10-р хорооны иргэн “У”-гийн гэрт хулгай орж Samsung “40инч” ЛСД зурагт, Nokia гар утас зэрэг эд зүйл алдагдсан,
  • БЗД 19-р хороо”Саруул тэнгэр-2 хотхоны 1-р орцонд галын аюулаас сэргийлэх зориулалттай 7 ширхэг шланк хулгайлж   840 000 төгрөгний хохирол учруулсан хэргийг “Д” гэгч бусадтай үйлдснийг  үйлдэл дээр нь илрүүлэн  шалгаж байгаа ажээ.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top