2013 оны 001 дүгээр сарын 31-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч, зөөлөн цасан шуурга шуурна. Хүйтэрч Увс нуурын хотгор, Идэр, Тэс, Буянт голын сав газраар шөнөдөө 34-39 градус, өдөртөө 23-28 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар цас орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч цасан шуурга шуурна. Дархадын хотгор, Ерөө голын саваар шөнөдөө 35-40 градус, өдөртөө 23-28 градус, Хараа, Туул, Тэрэлж голын саваар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө ихэнх нутгаар цас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч цасан шуурга шуурна. Шөнөдөө Хэрлэн, Улз, Онон, Халх голын сав газраар 20-25 градус, бусад нутгаар 15-20 градус, өдөртөө нутгийн хойд хэсгээр хүйтэрч 12-17 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орно. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 20-22 градус, өдөртөө 11-13 градус хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Зарим газраар цас орно. Салхи өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч цасан шуурга шуурна. Дундговийн нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Цас орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, зөөлөн цасан шуурга шуурна. Шөнөдөө 22-24 градус, Яармаг-Сонгины орчмоор 26-28 градус, өдөртөө хүйтэрч 17-19 градус хүйтэн байна.
2013 оны 2 дугаар сарын 01-нээс 2 дугаар сарын 05-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
1-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр, 2-нд баруун болон төвийн нутгийн хойд, 3-нд нутгийн зүүн хагаст бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Буянт, Ерөө голын сав газраар шөнөдөө 35-40 градус, өдөртөө 24-29 градус, Хараа, Орхон-Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон Улз, Халх голын сав газраар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр нутгийн баруун хагаст өдөртөө хүйтний эрч суларна.

Сэтгэгдэл ( 0 )