Лондонгийн олимпийн Мөнгөн медалийн эзэн Н.Төгсцогт олимп, дэлхийн медальтай нийт 48 тамирчин төр засгаасаа сар бүр урамшуулал авахаар болсонд сэтгэл нэн өндөр байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр “Тамирчдын маань амжилт, амьдралд ихээхэн нэмэр болох нь ойлгомжтой. Бас энэ тоо цаашдаа улам олон болно гэдэгт эргэлзэхгүй байна. Сонирхуулж хэлэхэд урамшууллын хэмжээгээрээ Олимпийн мөнгөн медальт, дэлхийн хошой аварга Ойдов гуай тэргүүлж байгааг сайд Ц.Оюунгэрэл хэлнэ лээ” хэмээн өөрийн фейсбүүк дэх хуудастаа бичсэн байна. Учир нь З.Ойдов гуайд сард 7,5 сая төгрөгийн урамшуулал олгох юм.

Сэтгэгдэл ( 0 )