Ууш, цэнгээний газраас өөр чөлөөт цагаа өнгөрөөх газар манай улсад байдаггүй хэмээн ярьдаг цаг удахгүй түүх болох нь. Тодруулбал залуус өнөөдөр сонирхлоороо нэгдэн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөдөг болоод байна. Тэд анхандаа онлайнаар танилцаж, хүсэл сонирхлоороо арга хэмжээ зохион байгуулж байсан бөгөөд улмаар үйл ажиллагаагаа тогтмолжуулсан байна. Тухайлбал Монголд энэ чиглэлийн цөөнгүй клуб байдаг бөгөөд тэдгээр дурьдвал Усчин залуус, Уулчин Монгол, Хайрхан, Mongol hiking club гэх мэтээр цөөнгүй клуб үйл ажиллагаа явуулдаг байна. Эдгээр клубууд долоо хоног бүрийн амралтын өдөр цуглаж эрүүл мэнддээ анхаарахын зэрэгцээ, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлдэг аж. Хамгийн сайхан нь дээрх клубууд татвар хураамж авч, ямар нэгэн байдлаар ашиг сонирхолын зөрчил гаргадаггүй юм байна. Дээрх бүлгүүд 200-300 орчим гишүүнтэй бөгөөд нэг удаагийн арга хэмжээнд хамгийн багадаа л тал хувь нь ирдэг гэж байгаа. Нийгмийн янз бүрийн давхарыгн залуусыг эгнээндээ нэгтгэсэн болохоор танилын хүрээгээ өргөжүүлэх боломжтой ажээ. Клубын гишүүд чөлөөт цагаа эрүүл, зөв өнгөрөөхийн зэрэгцээ зарим тохиолдолд нийгмийн хариуцлагаа ухамсарлан сайн зүйлсийн аянг өрнүүлдэг байна. Энэ мэтээр дурьдаад байвал өнөөдөр Монголын залуус чөлөөт цагаа зөь өнгөрөөж эхэлж байна. Тэгэхээр спиртын төрлийн ууш эргүүлж байхаар, танилынхаа хүрээг өргөтгөж энэхүү сайн дурын клубуудад нэгдэж өөрийгөө хөгжүүлэх үйлсэд нэгдээрээй залуусаа.
А.Маша

Сэтгэгдэл ( 0 )