Амралтын өдрүүдэд Нарантуул руу 2 цаг тутамд буухиа автобус явна

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 01

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл сар шинийн баярын өмнөх өдрүүдэд авах зарим арга хэмжээний тухай захирамж гаргасны  дагуу цагаан сарын баярын өмнөх 2 долоо хоногийн амралтын өдрүүдэд  автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор нь хязгаарлаж замын хөдөлгөөнд оруулцахаар болсон. Дээрх түр зохицуулалттай холбоотойгоор Нийтийн тээврийн газраас амралтын өдрүүдэд  Нарантуул ОУХТ руу Орбит, Нарангийн гол, Баянхошуу, ХМК, Чингэлтэй, Дэнжийн 1000, Бэлх, Шархад, Улаанхуаран, Яармаг, Нисэх гэсэн 12 чиглэлээс 2 цаг  тутам буюу 10-19 цагийн хооронд том оврын автобусыг үйлчилгээнд гаргаж байна. Буухиа автобус нь тэгш цагуудад эцсийн буудлаас хөдлөж , сондгой цагуудад Нарантуул ОУХТ-өөс буцах юм. Эдгээр автобусаар ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд үнэ төлбөргүйгээр явахаас гадна  том хүн 400 төгрөг, хүүхэд 200 төгрөгөөр зорчино гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл , олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top