Ц.Орхон батлан даалтад гарах хүсэлт тавьжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 01

Төрийн өмчит Монголын иргэний агаарын тээврийн компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ц.Орхон болон “Монголиан эйрлайнес” компанийн захирал Ч.Хоролсүрэн нарын 9 хүнийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа. Тэднийг мөнгө угаасан хэрэгт сэжигтнээр татан хорьж шалгаж байгаа юм.

МИАТ ХК-ийн гүйцэтгэх захирал асан Ц.Орхон  батлан даалтаар гарч, гадуур шалгуулах хүсэлтээ прокурорт тавьжээ. Тэрбээр эхнэр Ү.Цэцэгмаагийн хамт хоригдсон юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top