МОНГОЛЫН БАГШ НАРЫН баярын мэнд хүргэе!

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 01

Хүмүүн бүхэнд сайн сайхан бүхнийг шингээсэн, түмэн ачлалт багш та нарын маань өлмий бат оршиж, мэлмий тунгалаг байх болтугай.  Сайхан баярлаарай!

Энэхүү баярт өдрийг тохиолдуулан багшдаа зориулж олон мянган шавь нарынх нь нэгний бичсэн хөөрхөн шүлгийг толилуулахыг хүслээ.

Цагаан сэтгэл агуулж хүүхэд настай цуг нялхарсан
Цагийн эргэлтэд дарагдаж мөнх бусыг сануулсан
Цэврүү шиг гэнэн ухааныг эрдмээр тэжээж тэтгэсэн
Цэнэг минь болсон эрхэм багшдаа хэдэн мөрийг зориулж ач буяныг тань санагалзъя.

Алсаас ирсэн хирнээ ойр буусан одон мэт
Арвидаж улам жавхаажих том дугариг наран мэт
Аав ээжээс минь ялгаагүй эрхэм их ачтан
Ардыг гэгээрүүлэхийн ажилтан, үйлсийн тэтгэлэг эрхэс минь ээ

Энэ биеийг ээж аав минь заяасан авч
Эрдэм зааж хүн болгосон нь таны хичээл
Эрхшээж өнөөдөр би жигүүр дэлгэсэн нь
Эрт сурснаа хойчдоо өвлүүлсэн таны минь зүтгэл шүү

Шохой идэн байж молхи хэдтэй ноцолдоод
Ширүүн дарга нарт муу сурлагатнуудын нийлбэрээр зандруулж
Ширхэглэж боосон хэдхэн төгрөгөөр өрхөө тэжээж
Шуурга сөрж боссон таны амьдралыг бид сайн мэдэхгүй ээ

Өөрийнхөө үр хүүхдэд хичнээхэн зав гаргаа бол доо
Өрөөлийнхөд харин та "чихээ огтлуулан" үнэнч зүтгэсээн
Алдрыг горьдож ач сануулах гэж ажиллаагүйн тань төлөө
Арван хэдэн жилийн ардаас би нэхэн санагалзав

Годойж шодойсон нус татсан үе үеийн халтаруудад
Ганц амьдралаа төгс зориулж нэг үзсэн номоо л давтах мэт
Жил эргэхэд өөрөө хоцрогдож шавь нар нь түрүүлчих
Жирийн нэгэнд бол атаархмааргүй харагдах даржин ертөнц

Тэгэвч уужуу ухаандаа шавиараа бахархаад
Уралдаан биш шүү дээ амьдрал чинь гээд үлддэг
Ундарга үзлийн дээд төв байсныг хожуу буулгах юм
Урьдчилж хичнээн хэлээд ч төөрөг, тархи 2 ингэж л золгох юмаа... \Г.Лхагва\

Бэлтгэсэн Д.Мигаа

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ука(134.255.178.149) 2025 оны 03 сарын 13

Энэ шүлэгнүүд маш бүр маш их бүр маааааааааааш муухай байна надад\n таалагдсангүй би энэнээс гоё шүлег бишисин

4  |  1
Гоомарал(202.55.188.43) 2025 оны 03 сарын 13

Гоё мэндчилгээ байна аа

3  |  2
Мөнхжаргал(103.140.10.202) 2025 оны 03 сарын 13

Муухай тэнэг\n

4  |  1
Мона(202.126.89.50) 2025 оны 03 сарын 13

Гал шүлэг байна

4  |  2
azaa(64.119.20.210) 2025 оны 03 сарын 13

их гоё гүлэг бна

12  |  4
Ohin(150.129.140.54) 2025 оны 03 сарын 13

Minii eej bagsh.... Unshaad uilav. Gaihaltai unen ugtei shuleg baina.

17  |  3
Мөнх-Оргил(202.126.90.131) 2025 оны 03 сарын 13

Гайхалтай\n

19  |  2
анхжин(122.201.22.175) 2025 оны 03 сарын 13

гайхалтай ардын багш нартаа эрүүл энх аз жаргал хүсье , баярын мэнд хүргэе,

26  |  1
Bayra(202.55.188.93) 2025 оны 03 сарын 13

Гоё шүлэг бна

19  |  6
Батхүү Батхүү(66.181.161.94) 2025 оны 03 сарын 13

Маш гоё шүлэг бн\n\n

24  |  1
Б. Хулан(103.229.123.6) 2025 оны 03 сарын 13

Маш гое шүлэг байна

29  |  6
Сувд эрдэнэ(103.26.193.128) 2025 оны 03 сарын 13

Монгол багш нартаа баярын гал халуун мэнд хүргэе.,..

28  |  4
ЖАРГАЛ(203.91.117.4) 2025 оны 03 сарын 13

нийт багш нартаа БАГШ НАРЫН БАЯРЫН МЭНД хүргье

35  |  5
Close menu