Эрхэм Ерөнхийлөгчөөс Төрийн соёрхолт цол тэмдгийг авчихаад сайн саараар бишгүйдээ дуудуулсан дуучин Д.Болд “Монгол поп-2” цомгийн хэвлэл бага хурлаа ирэх даваа гарагт буюу 2 дугаар сарын 4-ний өдрийн 12.00 цагт “Blue sky” цамхагийн “Diamond” танхимд хийхээр болжээ.
Тэрбээр “Монгол поп-2” цомгийнхоо талаар болон энэ онд хийх шинэ тоглолтынхоо талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөх юм байна. Мөн “Монгол поп-2” ханын хуанлийн зурагнуудаас бүтсэн бяцхан үзэсгэлэнгээ дэлгэхийн сацуу “Монгол поп-2” цомгийнхоо зарим дуугаа дуулж сонирхуулах аж.

Сэтгэгдэл ( 0 )