Энхийг сахиулагчдад 800-2000 ам.доллар олгоно

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 02

“Энхийг дэмжих ажиллагаанд оролцох Цэргийн баг, цэргийн алба хаагчдын албан хэрэгцээнд мөнгө олгох журам” энэ сарын нэгнээс эхлэн мөрдөгдөж байна. Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Цэргийн баг, цэргийн алба хаагчдын аюулгүй байдлыг хангах, ар талын хангалт, засвар үйлчилгээг тасралтгүй явуулах, ЦАХ-дын амрах нөхцлийг бүрдүүлэх, тухайн улсад иргэн-цэргийн харилцааны ажиллагаа явуулах, эх орон, Зэвсэгт хүчнээ сурталчлах болон бусад болзошгүй зардлын санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлэх зорилгоор уг журмыг гаргасан юм.

Журамд зааснаар Энхийг дэмжих ажиллагаанд оролцож байгаа Үндэсний ахлах төлөөлөгч нарт 1200, төлөөлөгч, холбогч офицерт 800 ам. доллар нэг удаа олгоно.  Харин Цэргийн багийн хувьд гүйцэтгэх үүрэг, ажиллагааны төрөл, хүний тооноос хамаарч ялгавартай байдлаар буюу 1000-2000 ам. доллар олгох юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top