2013 оны 02 дугаар сарын 03-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи зүүнээс секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор, Хүрэнбилчэр, Идэр, Тэс, Буянт голын сав газраар шөнөдөө 36-41 градус, өдөртөө 20-25 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Салхи зүүнээс секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Эг-Үүр, Ерөө голын саваар шөнөдөө 32-37 градус, өдөртөө 19-24 градус, Орхон, Хараа, Туул, Тэрэлж гол, Дэлгэр, Сэлэнгэ мөрний саваар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар бага зэргийн цас орно. Салхи хойноос секундэд 5-10 метр, явган шуурга шуурна. Хэрлэн, Улз, Онон, Халх голын сав газраар шөнөдөө хүйтний эрч чангарч 30-35 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй . Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 31-33 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүнээс секундэд 5-10 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүнээс секундэд 5-10 метр. Шөнөдөө 23-25 градус, Яармаг-Сонгины орчмоор 32-34 градус, өдөртөө 17-19 градус хүйтэн байна.
2013 оны 2 дугаар сарын 04-нөөс 2 дугаар сарын 08-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
4-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 5-нд нутгийн зүүн хагаст, 6-нд баруун зүгийн нутгийн зарим газраар, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр, 7-нд зарим нутгаар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи 5, 6-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Буянт, Ерөө голын сав газраар шөнөдөө 37-42 градус, өдөртөө 22-27 градус, Хараа, Орхон-Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон Улз, Халх голын сав газраар шөнөдөө 32-37 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна.

Сэтгэгдэл ( 0 )