Өнөөдөр сондгой тоогоор төгссөн улсын дугаартай автомашин хөдөлгөөнд оролцохгүй

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 03

Бямба гарагт тэгш тоогоор төгссөн улсын дугаартай, ням гарагт сондгой тоогоор төгссөн улсын дугаартай автомашиныг хөдөлгөөнд оруулахыг түр хориглоод байгаа. Сар шинийн баяр дөхсөн үед амралтын өдрүүдэд замын хөдөлгөөний ачааллыг зохицуулахын тулд гаргасан эл зохицуулалт үр дүнгээ өгч байгаа. Өнөөдөр сондгой тоогоор төгссөн автомашины жолооч нар хөдөлгөөнд оролцохгүй. Тиймээс НЗДТГ-аас гаргасан уг зохицуулалтыг ухамсарлан сондгой тоогоор төгссөн улсын дугаар бүхий автомашины жолооч та хөдөлгөөнд бүү оролцоорой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top