Улаанбаатарт 15 хэм хүйтэн байна

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 04

2013 оны 02 дугаар сарын 04-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор, Хүрэнбилчэр, Идэр, Тэс, Буянт голын сав газраар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 19-24 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 11-16 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруунаас хойш эргэж секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Эг-Үүр, Ерөө голын саваар шөнөдөө 33-38 градус, өдөртөө 19-24 градус, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын саваар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр, өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хэрлэн, Улз, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 27-29 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 24-26 градус, Яармаг-Сонгины орчмоор 30-32 градус, өдөртөө 13-15 градус хүйтэн байна.

2013 оны 2 дугаар сарын 05-наас 2 дугаар сарын 09-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

5-нд нутгийн зүүн хагаст, 6-нд баруун болон зүүн зүгийн нутгийн зарим газраар, 7-нд нутгийн баруун хагаст, 8-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи 5, 6-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Буянт, Ерөө голын сав газраар шөнөдөө 36-41 градус, өдөртөө 21-26 градус, Хараа, Орхон-Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон Улз, Халх голын сав газраар шөнөдөө 31-36 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top